Мөсөн хананд бичсэн үгсийг арилгажээ

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Мөсөн хананд бичсэн үгсийг арилгажээ

Мөсөн хананд бичсэн үгсийг арилгажээ

Сүхбаатарын талбайн шинэ жилийн баярын мөсөн хотхоны ханан дээр “Намайг алгас”, “Архи асуудлын шалтгаан”, “Уулзах болгонд уух ёсгүй”, “Би гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлнэ” гэх үгсийг бичсэн нь олны шүүмжлэлд өртөөд буй. Эдгээр бүтээн байгуулалт дээр Цагдаагийн газраас “Намайг алгас аяны” хүрээнд үг бичсэн аж. Харин нийслэлээс өнөөдөр 13:30 цагт үгсийг арилгасан байна.

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа. Тэрбээр, Төв талбайн баярын бүтээн байгуулалтын мөсөн хотхоны тэгш гадаргуу хэсэгт өчигдөр /2022.12.26/-нд цагдаагийн байгууллагаас “Намайг алгас” аяны хүрээнд урилга үгсийг бичсэн байсан. Харин өнөөдөр /2022.12.27/-ны 13:30 цагийн үед арилгаад байна” гэлээ.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж