“Ажлын байраа хадгалсан компаниудыг яллаж байна”

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

“Ажлын байраа хадгалсан компаниудыг яллаж байна”

“Ажлын байраа хадгалсан компаниудыг яллаж байна”

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өнөөдөр /2022.12.27/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Миний бие өмгөөлөгчийн хувьд “Шинэ яармаг хаус, прожектХХК-ийн хуулийн зөвлөхийн үүднээс үйлчлүүлэгчийн зөвшөөрсний дагуу зарим нэг мэдээллийг олон нийтэд хүргэе. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим нэг буруу ташаа мэдээлэл гарч байгаа. Ялангуяа та бүхэн мэдэж байгаачлан цар тахлын үеийн хоёр жилийн хугацаанд маш олон байгууллагын үйл ажиллагаа зогссоноос болоод Хөгжлийн банкны шугамаар авсан төсөл хөтөлбөртэй компаниуд хүнд байдалд орсон. Энэ нь хоёр шалтгаантай байдаг. Тухайлбал, валютын ханшийн огцом өсөлт буюу ам.доллараар зээл авсан компаниудын хувьд хүнд байдалд орсон. Хоёрдугаарт, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой. Хөгжлийн банкны хэргийг гурван чиглэлээр авч үзэх ёстой. Нэгдүгээрт, эрх мэдэл албан тушаалаа ашиглаад, зориулалтын бусаар зээлээ зарцуулж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байвал ял шийтгэл авах ёстой. Хоёрдугаарт, Засгийн газрын "Чингис", "Самурай" бондоор төрийн болон хувийн хэвшлийн оролцоотой төсөл хөтөлбөрүүд бизнесийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад тодорхой зээлийн хугацаа гацах, саатах нөхцөл байдалд байсан. Ийм хүмүүст бизнесийн зарчмаар хандах ёстой.

Төр, тодорхой хэмжээний хариуцагч байдаг. Ажлын байраа хадгалж үлдсэн компаниудыг хоморголон яллаж байна. Манай үйлчлүүлэгч Хөгжлийн банкны зээлдэгч биш. Зарим хүмүүс Хөгжлийн банкнаас зээл аваад авсан зээлээ төлдөггүй, барьцаа хөрөнгөө шүүхтэй хуйвалдаад гаргасан гэх мэт янз бүрийн зүйлс ярьдаг. Энэ мэдээллийг тухай бүрт нь залруулах боломж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахыг хориглодог. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа дууссан учраас зарим нэг мэдээллийг өгье” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж