Л.Энх-Амгалан сайд амалсандаа хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан сайд амалсандаа хүрэв

Л.Энх-Амгалан сайд амалсандаа хүрэв

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн есдүгээр сараас эхлэн хуурамч дипломтой багш нарыг нийтэд зарлаж, энэ асуудлыг цэгцлэх талаар мэдээлсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас хуурамч дипломын асуудлыг яаралтай шийдэхээр албан даалгаврыг холбогдох газруудад үүрэг болгосон билээ. Тодруулбал, БШУЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран найман сарын хугацаанд улсын хэмжээний сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн 59055 багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийж, 724 зөрчил илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа. Дахин нягтлах шаардлагатай хоёр мянга орчим баримт бичиг байгааг ч салбар мэдэгдсэн.

Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл дипломын дугаар давхардсан, бүртгэлд огт байхгүй дугаар бичсэн, өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил, боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдэл, боловсролын удирдах дээд байгууллагын алдаа зэрэг байна.

Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байгаа аж. Ямартай ч энэ асуудалтай холбогдуулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарын хамтарсан албан даалгавар гарчээ. Хамтарсан албан даалгаврын хэрэгжилтийг он дуусахаас өмнө хангах аж. Гэхдээ энэ нь зөрчилтэй дипломтой бүх хүнийг ажлаас нь чөлөөлнө гэсэн үг биш. Харин бүх шатны боловсролын удирдлагууд болон аймаг, дүүргийн Засаг дарга нар, их дээд сургуулийн захирал нарт мөн БШУЯ-нд хугацаатай тогтмол хяналт шалгалт хийж, хяналтыг сайжруулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж