УИХ-ын дэд даргыг томилно

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд даргыг томилно

УИХ-ын дэд даргыг томилно

Ойрын хугацаанд УИХ-ын дэд даргыг томилохоор УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ярилцаж эхэлжээ. УИХ-ын дэд даргын алба хашиж байсан Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсноос хойш хоёр сар орчмын хугацаа өнгөрч буй.  УИХ дахь МАН-ын бүлэг энэхүү албан тушаалд томилох хүнээ тохиролцож чадахгүй явсаар нүүрсний хулгайн эсрэг өрнөсөн жагсаалтай нүүр тулсан.

Цаг наргүй ажиллаж байж авдаг цалин бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс амьдралд хүрэхгүй болж туйлдаж байхад нүүрсний хулгайгаар дамжуулж хэдэн их наяд төгрөгийг хэдхэн хүн завшсан асуудал хөндөгдсөн нь ард олны хилэнг бадрааж, арга буюу Сүхбаатарын талбайд гарч жагсахаас аргагүйд хүргэсэн. Жагсагчид нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцохыг шаардаж байгаагийн зэрэгцээ хууль бус орлогыг нь хураахыг шаардсан. Тиймээс УИХ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд ногдуулах ялын бодлогыг чангатгасан бол нүүрсний худалдааг ил тод болгох зорилгоор Уул уурхайн биржийн тухай хуулийг мөн баталсан юм.

Харин ойрын хугацаанд хойш тавиад байсан УИХ-ын дэд даргын томилгоог эцэслэх нь. Энэхүү албан тушаалд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат, Ц.Даваасүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүдийн нэр дуулдсан. Гэхдээ одоогоор хэнийг УИХ-ын даргаар томилохоор тохироогоо хийгээд байна вэ гэдэг нь нууц байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж