Энэ жилийн Ерөнхийлөгчийн цомыг хэн хүртэх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Энэ жилийн Ерөнхийлөгчийн цомыг хэн хүртэх вэ?

Энэ жилийн Ерөнхийлөгчийн цомыг хэн хүртэх вэ?

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдааны тасалбар хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд зарагдаж дуусахад тун ойртжээ.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн цомыг аль нутгийн хэн гэдэг бөх хүртэх вэ? Өнгөрсөн жилүүдэд дараах бөхчүүд түрүүлж байв.

2011 он

  • Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж байв.

2012 он

  • Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэж байв.

2013 он

  • Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв.

2014 он

  • Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэж байв.

2015 он

  • Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байв.

2016 он

  • Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байв.

2017 он

  • Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэж байв.

2018 он

  • Тухайн үедээ улсын харцага цолтой байсан О.Хангай аварга түрүүлж, тухайн үед аварга цолтой байсан даян аварга Н.Батсуурь үзүүрлэжээ.

2019 он

  • Тухайн үедээ улсын харцага цолтой байсан Б.Бат-Өлзий заан түрүүлж, тухайн үед начин цолтой байсан улсын заан Ц.Одбаяр үзүүрлэжээ.

2020 он

  • Цар тахлыг улмаас барилдаан болоогүй.

2021 он

  • Тухайн үедээ улсын харцага цолтой байсан Б.Бат-Өлзий заан түрүүлж, улсын гарьд М.Бадарч үзүүрлэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж