УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Зөвшөөрлийн хуулийн талаар мэдээлэл /2022.12.27/ хийлээ.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-УИХ-аар өнгөрөгч долоо хоногт батлагдсан ажлын талаар товч мэдээлэл өгнө. Нэгдүгээрт, Зөвшөөрлийн тухай хуулийг бусад хуулиудтай нийцүүлж, авлигал хээл хахуулийг арилгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн цогц реформыг хийж буй. Ингэснээр 1600 гаруй тусгай зөвшөөрлийг 362 болголоо. Хувийн бизнес эрхэлж буй хүмүүс болоод, дэлгүүр хоршоо нээхэд хүнд суртал чирэгдэл, дарамт шахалтыг арилгахад чиглэж байна. Хоёрдугаарт, нүүрсний хулгайг цэгцэлж, үр ашигтай байх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан.
Энэ хуультай холбогдуулан 2012 оноос хойш төрсөн хүүхдэд Тавантолгой компанийн хувьцааг эзэмшүүлэх, олон нийтийн хяналтад оруулах, ил тод байдлыг хангах тогтоолыг хэлэлцүүлэхээр ЭЗБХ ажиллаж байна.
Гуравдугаарт, ТББХ-оос санаачилсан нийгмийн зөвшилцөл, ард түмний санал бодолд тулгуурлаж асуудлын шийдэл гарцыг олохоор зөвлөлдөх санал асуулга явуулах УИХ-ын тогтоол баталсан. Зөвлөлдөх зөвлөлийг яаж явуулах уу, хараат бусаар зөвлөлдөх зөвлөл яаж байгуулах талаар мэдээллийг байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулна.
ТББХ-ны дарга Ж.МӨНХБАТ:
-Улс орны тулгамдсан нийгэм эдийн засгийн асуудлыг иргэдийн оролцоотой гарган ирж, эрэмбэ дараалал, шийдэл, арга замын талаар улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга явуулах тогтоол батлагдсан. ТББХ-оос ажлын хэсэг гарсан. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахалж байна. Энэ хүрээнд зөвлөлдөх зөвлөлийг байгуулах нээлттэй, нэр дэвшүүлэх хугацааг зарласан. 5-11 гишүүн байгуулдаг. Энэ гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, ТББХ-ны хуралдаанаар шалгаруулна. Тиймээс энэ сарын 30-ныг хүртэл оролцох хүмүүст нээлттэй.
УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:
-Нүүрсний хулгайн асуудал гарч олон нийтийн анхаарлын төвд байна. Нэгдүгээрт, төрийн өмчит компаниудад ийм асуудал гарлаа. Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүн борлуулдаг механизм Монгол Улсад байдаггүй. Үнийг зах зээлийн журмаар тогтоодоггүй, үнэ тодорхой бус байсан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хоёр жилийн өмнө өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногт чуулганаар эцэслэгдлээ. Энэ хуулиар төрийн өмчит компаниуд биржээр бүтээгдэхүүнээ худалдаална.
Холбоотой мэдээ