Сэрэмжлүүлэг: Зарим аймагт их хэмжээний цас орж, зам мөстсөн

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Зарим аймагт их хэмжээний цас орж, зам мөстсөн

Сэрэмжлүүлэг: Зарим аймагт их хэмжээний цас орж, зам мөстсөн

Автотээврийн үндэсний төвөөс цаг агаарын нөхцөл байдлын улмаас авто зам дээр мөстлөг үүссэн тул орон нутаг руу зорчих иргэдийг цаг агаарын мэдээ тогтмол авахыг анхаарууллаа. Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн урьдчилсан мэдээллээр баруун таван аймагт ойрын өдрүүдэд их хэмжээний цас орохыг мөн анхааруулсан.

Өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсч, зам мөстсөн байна. Харин ирэх долоо хоногуудад баруун аймгуудын нутгаар их хэмжээний цас орохоор байгаа аж.

Авто замын зорчих хэсэгт цасан давхарга үүсэх, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх тул орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуй тавих, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож тээвэрлэлт гүйцэтгэхийг онцгойлон анхаарууллаа.

Мөн цаг агаарын аюул үзэгдэл болох эрсдэлтэй тул аль болох холын замд зорчихгүй байхыг зөвлөлөө.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас осол болон цасанд боогдсон дуудлага мэдээлэл ирсэн эсэхийг холбогдож тодруулахад одоогийн байдлаар цас их орж, замын зорчих хэсэг мөстрсөн аймгуудад ТЦА-ныхан ажиллаж байгаа.

Одоогоор замын хөдөлгөөнийг хязгаарласан аймаг, сум байхгүй. Гэхдээ цаг агаарын байдлыг харгалзаж ирэх өдрүүдэд түр хугацаанд зам хааж болзошгүй.

Онцгой байдал болон Тээврийн цагдаагийн алба, АТҮТ-ийнхөн ажиллаж байгаа. Дуудлага, мэдээлэл одоогоор ирээгүй гэлээ. Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээллийг авч холын замд гарахыг албаныхан анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж