Умардын дроноос болж Инчоны нислэгүүд хойшилсон уу?

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Умардын дроноос болж Инчоны нислэгүүд хойшилсон уу?

Умардын дроноос болж Инчоны нислэгүүд хойшилсон уу?

Өмнөд Солонгосын Тээврийн яам өчигдөр /2022.12.26/ Гимпо болон Инчон олон улсын нисэх буудлын нислэгүүдийг шалтгаангүй хойшлуулжээ. Тэгвэл Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас мэдээлснээр үүнийг Штабын дарга нарын нэгдсэн хорооны шаардлагаар хийсэн байна. Нислэгүүдийг ойролцоогоор нэг цаг саатуулсан. Тодруулбал, үдээс хойш 13:08 цагаас эхлээд 14:10 хүртэл улсдаа томд тооцогдох хоёр нисэх буудал бүх нислэгээ зогсоожээ. Үүний улмаас Гимпо дахь 20 нислэг, Инчон дахь 10 нислэг хойшилсныг нисэх буудлын операторууд мэдэгдлээ.

Харин “Korea JoonGang Daily” цахим хуудаснаа мэдээлснээр, энэ нь Хойд Солонгосын нисгэгчгүй онгоцууд Өмнөдийн хилээр нэвтэрсэнтэй холбоотой аж.

Умардаас орж ирсэн байж болзошгүй хэд хэдэн нисгэгчгүй онгоц Өмнөдийн хилээр нэвтэрсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тус нисгэгчгүй онгоцууд өчигдөр өглөөний 10:25 цагийн орчимд Кёнгигийн дээгүүр нисчээ. Гэхдээ Хойд Солонгосын сэжигтэй халдлагаас болж нисэх буудлын үйл ажиллагаа түр зогссон гэдэг мэдээллийг Штабын дарга нарын нэгдсэн хорооноос баталгаажуулаагүй байна.

Түүнчлэн өчигдөр 11:39 цагийн орчимд Гангвон мужийн Вонжу дахь агаарын баазаас хөөрсөн КА-1 сөнөөгч онгоц осолджээ. Онгоцны хоёр нисгэгч амьд гарч чадсан. Энэ осол дээрх үйл явдлуудтай холбоотой эсэх нь мөн тодорхойгүй байна.

Эх сурвалж: YONHAP, KOREA JOONGANG DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж