“Зөвлөлдөж шийдье” санал асуулгыг ирэх сард хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

“Зөвлөлдөж шийдье” санал асуулгыг ирэх сард хийнэ

“Зөвлөлдөж шийдье”  санал асуулгыг ирэх сард хийнэ

Үндсэн хуульд зааснаар төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгын хүрээнд “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанаар баталсан. Олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг зүтгүүлэхийн тулд энэхүү санал асуулгыг явуулах нь гэх хардлага байгаа юм. Зөвлөлдөх санал асуулга гэдэг нь  нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө болон түүнийг хэрэгжүүлж, сахин мөрдөж байгаа байдлын талаар тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс санал авах замаар тэднийг төрийн үйл хэрэгт оролцуулах ажиллагааг хэлдэг.

Зөвлөлдөх санал асуулгын зорилго нь: 

  • 4.1.Зөвлөлдөх санал асуулгыг дараахь үндсэн зорилгоор зохион байгуулна:
  • 4.1.1.нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх;
  • 4.1.2.тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх;
  • 4.1.3.иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх;
  • 4.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах

УИХ-ын дарга Г.Занданшатар "Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой. Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй. Мөн тэднийг тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явуулан, хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлохоор шийдвэр гаргалаа" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах ажлыг арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэх байсныг хойшлуулж, 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг товлосон гэх тайлбарыг УИХ-ын гишүүн Н.Энхболд өгсөн юм. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга замын талаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Энэхүү санал асуулга хоёр үе шаттай байна. Эхний шатанд 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн оролцоно. Оролцох хүмүүсийн тоог Үндэсний статистикийн хорооны аргачлалын дагуу зөвлөл батална. Эргэн сануулбал, 2016 уг хуулийг баталж, 2017 онд зөвлөлдөх санал асуулга явуулж байжээ. Зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Засгийн газарт даалгасан. Түүнчлэн Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө баталж, санал асуулгыг зохион байгуулахыг ТББХ, УИХ-ын Тамгын газарт үүрэг болгосон байна.

Зөвлөлдөх санал асуулгын талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. Мөн энэ талаар өнөөдөр УИХ-ын дарга мэдээлэл хийхээр болсон билээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж