Шадар сайд С.Амарсайхан сүүлийн үед жиргээнд идэвхтэй байгаа. Саяхан нэг жиргээндээ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг албан тушаалаас нь огцруулж, хууль бусаар мөнгө угаасан хэргээр шалгах хэрэгтэй гэж “чичирч” эхэлсэн. Тэгвэл өчигдөр мөн л олон нийтийн сүлжээнд маргаж, өөрийгөө өмөөрөөд амжжээ. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайханы хувьд цар тахлын үед усан оргилуур бариулж, улаан бүсэд байгаа хүмүүсийг хооронд нь уулзуулаагүй хэрнээ, түүний эхнэр С.Ичинхорлоо улаан бүсэд аавтайгаа уулзсан гэх шүүмжлэл дагуулж байв.
Тэгвэл энэ асуудалд тэрбээр байр сууриа илэрхийлжээ. “Гадаадаас ирээд ээжтэйгээ уулзаж чадаагүй гэх асуудал 2020 оны арваннэгдүгээр сард болсон. Би 2021 оны хоёрдугаар сард ажлаа аваад гэрээр тусгаарлах, эмнэлэгт хэвтсэн иргэд эргэлт болон сахиур авдаг байх журмыг 2021.03.01-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Хэзээ юу болж, хэн юу хийснийг судалж байж гүтгэ” гэжээ. Энэ мэтчилэн Шадар сайд өөр лүү нь хандаж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг “шүүхдэнэ”, “боргоод байвал дуугүй болно” гэж бүү бод гэхчлэн загнаж сууна.
Холбоотой мэдээ