Зул сарын алдартай хоолнууд

Хуучирсан мэдээ: 2022.12.27-нд нийтлэгдсэн

Зул сарын алдартай хоолнууд

Зул сарын алдартай хоолнууд

“Chef’s Pencil” нэртэй цахим хуудас дэлхий даяарх хамгийн алдартай зул сарын хоолнуудыг харуулсан газрын зураг бүтээжээ.

Хэрэв та зул сарын баяраа АНУ, Канад, Франц, Ирланд, Их Британи зэрэг оронд өнгөрүүлэх гэж байгаа бол газрын зурагт заасан ёсоор цацагт хяруулын мах идэх нь. Мөн Бразил, Чили, Перу зэрэг Өмнөд Америкийн орнуудад ч цацагт хяруул нь зул сарын шилдэг хоолонд тооцогддог. Гэхдээ улс орон бүр харилцан адилгүй байдлаар махаа бэлтгэдэг. Жишээлбэл, Перу улсад цацагт хяруулын махаа цөцгийн тос, тахианы шөл, жалапено чинжүү зэрэгтэй хамт иддэг. Чили улсад цацагт хяруулаа алимаар амталдаг.

Тэгвэл гахайн мах нь цацагт хяруулаас ч илүү алдартай аж. Цацагт хяруулыг 17 оронд иддэг бол гахайн махыг 23 оронд иддэг. Испани, Куба, Филиппин зэрэг оронд гахайн махыг баярын орой иддэг юм байна. Филиппинд айлууд амьд гахай юм уу шарсан бүхэл гахай худалдаж авдаг. Энэ нь 300 ам.доллараас ч илүү үнэтэй бөгөөд 50 хүртэл хүн нэг дор хооллох боломжтой.

Ямайка, Өмнөд Африкт хиамыг зул сарын баяраар голчлон хэрэглэдэг.

Харин Дани улсад нугас, Беларусь, Орост галуу зонхилдог аж. Мальта, Уганда, Бразилд тахианы махыг илүүд үздэг. Тэгвэл италичууд тугалын мах, руандачууд үхэр, ямааны мах иддэг уламжлалтай.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж