Хойд Солонгосын дронууд хил зөрчив

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын дронууд хил зөрчив

Хойд Солонгосын дронууд хил зөрчив

Хойд Солонгосын нисгэгчгүй онгоцууд өнөөдөр /2022.12.26/ Өмнөдийн агаарын орон зайд нэвтэрчээ. Тиймээс БНСУ-ын арми анхааруулах буудлага хийж, сөнөөгч онгоц нисгэсэн гэж Батлан хамгаалах яам мэдээллээ. Нисгэгчгүй онгоцуудыг сөнөөх зорилгоор Өмнөдийн тал сөнөөгч онгоц, довтолгооны нисдэг тэргээ хөөргөсөн. Гэхдээ нисгэгчгүй нисэх онгоцуудыг устгаж чадсан эсэх нь тодорхойгүй байна.

Умардын нисгэгчгүй онгоцууд 2017 оноос хойш анх удаа Өмнөдийн агаарын орон зайд нэвтэрч буй нь энэ юм. Тухайн үед Умардын нисгэгчгүй онгоцууд Өмнөдөд осолдсон. Тус онгоцууд нь БНСУ дахь АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн зургийг авсан гэж албаныхан мэдээлжээ. 2014 онд мөн хилийн өмнөд хэсэгт Умардынх байж болзошгүй нисгэгчгүй онгоцууд олдож байсан. Тэдгээр нь төдийлөн сайн технологитой бус боловч аюулгүй байдалд заналхийлэхүйц онгоцууд байсан гэдгийг мэргэжилтнүүд нотолжээ.

Удирдагч Ким Жон Ун өмнө нь нисгэгчгүй онгоцны хөтөлбөрөө сурталчилж байсан удаатай. Тус улсад 300 орчим нисгэгчгүй онгоц байдаг гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж