“Щелкунчик ба гайхамшгийн орон” балетыг медиа арттай хослуулна

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

“Щелкунчик ба гайхамшгийн орон” балетыг медиа арттай хослуулна

“Щелкунчик ба гайхамшгийн орон” балетыг медиа арттай хослуулна

“Щелкунчик ба гайхамшгийн орон” балетыг Монголд анх удаа тоглогдох гэж байна. Энэ талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр /2022.12.26/-нд боллоо. Балетын урлаг бол зуу зуун жилийн түүхтэй урлаг юм. Бүхий л зүйл шинэчлэгдэн өөрчлөгдөж буй өнөө үед “Щелкунчик ба гайхамшгийн орон” нь балетын сонгодог хэлбэрийг хадгалж чадсан билээ. Түүнчлэн технологийн тусламжтайгаар үйл явдал бүрийг тодотгож өгснөөрөө энэхүү медиа арт бүжгэн жүжиг нь балетын урлагийг таашаагч хүн бүрийн заавал үзэх ёстой бүтээл гэнэ.

Ерөнхий найруулагч, бүжиг дэглээч Ц. Цолмонбуд:

-Эдүгээ хүртэл дэлхийн сонгодог урлагийн урын санд томоохон байр суурийг эзэлсэн “Щелкунчик ба гайхамшигийн орон” (The Nutcracker) балетын жүжгийг “Элит балет” компани нь ерөнхий найруулагч Ц.Цолмонбудын найруулгаар 2019 онд Солонгосын үзэгчдэд толилуулсан юм. Мөн 2021 онд дахин шинэчлэн тоглохдоо медиа арт урлагтай хослуулсан нь Солонгосын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Степпе Ареана Мөсөн Өргөө бол Монгол улсад энэхүү уран бүтээлийг толилуулах боломжтой цор ганц техник болон технологийн шаардлага хангасан газар юм.  Тус тоглолт 3D дүрслэл, гэрэл, медиа артын тусламжтайгаар үзэгчдэд үлгэрийн гэмээр мэдрэмжийг өгч, үнэхээр Үлгэрийн оронд очсон мэт санагдуулна.

Найруулагч, бүжиг дэглээч Чон Хэ Юун:

-Монголын бүжигчидтэй хамтарч ажиллахад маш сайхан байна. Өдрөөс өдөрт шинэ санаанууд төрдөг. Багаас нь балетад шалгаруулж авдаг учраас авьяастай, хамтарч ажиллахад ч тааламжтай сайхан байдаг.

Туслах найруулагч, бүжиг дэглээч Б.Мөнхнаран:

-Үүгээр “Элит балет” компани нь медиа арт урлагийг балетын урлагтай хослуулснаараа олон улсад анхдагч болж чадсан юм. “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт балетын бүжгэн жүжигт гарах Клара охины зүүдэнд тохиолдох Хулганы орон, Цасны орон, Гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөхүйцээр бүтээн "Projection Mapping", "Hologram", "3D background", "Video effects" бүхий шинэлэг шийдэл, сүүлийн үеийн технологийг ашиглан Монголд урьд өмнө тоглогдож байгаагүй ид шидийн мэт гайхалтай уран бүтээлийг туурвихад бэлэн болоод байна.

Гоцлол бүжигчин Г.Нямцэрэн:

-Миний бүтээх гэж буй дүр нь Клара буюу бага насны хөдөлгөөнтэй охины дүр юм. Энэ нь миний медиа арт урлагаар тоглох гэж буй анхны гол дүр болж байна. Тиймээс үзэгчид маань үлгэрийн мэт оронд хэсэгхэн зуур ч гэсэн аялаасай хэмээн хүсэж байна.

Үргэлж шинэ стандарт жишгийг тогтоон ажиллахыг зорьдог Степпе Холдингийн хувьд энэ удаад Монголын нэгэн гайхамшигт уран бүтээлчийн санаачилгаар олон улсад анх удаа медиа арттай хослуулан шинэчилсэн найруулгатайгаар бүтээгдсэн дэлхийн үзэгчдийн хайртай бүтээл “Щелкунчик ба гайхамшигийн орон” бүжгэн жүжгийг шинэ жилийн баярыг тохиолдуулан толилуулах гэж байгаадаа баяртай байна гэлээ.

Тус тоглолтод Олон улсын балетын тэмцээний шагналт Монгол, Солонгосын шилдэг залуу уран бүтээлчид болоод циркийн уран бүтээлчид оролцох аж. П.И.Чайковскийн “Щелкунчик ба гайхамшгийн орон” балетыг Монголд анх удаа медиа арттай хослуулан тоглох гэж байна. Тодруулбал, шинэчилсэн хэлбэрээр арванхоёрдугаар сарын 31, нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Степпе Аренад толилуулах юм.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж