Энэ долоо хоногийн Пүрэв гаригт бүх нийтээр амарна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөр тохиодог бөгөөд өнөө жил Пүрэв гаригт таарч байгаа юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амардаг.
Түүх сөхвөл, 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний их ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгож, монголчууд Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.
Өнөө жил Монгол Улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ