841,500 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

841,500 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 591,950,878 төгрөгийн үнийн дүн бүхий 841,500 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +14.98%), "Крипто Үндэстэн" ХК (CNF +8.68%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL +7.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" ХК (JTB -10.58%), "УБ-БҮК" ХК (BUK -10.14%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 56,818 ширхэг нэгж эрхийг 14,634,301 төгрөгөөр, Хөрөнгөөр баталгаажсан 4,099 ширхэг үнэт цаасыг 409,705,800 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг бондыг 99,949,450 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.8 хувиар буурч, 36485.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,722,540,474,364 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж