"Нарны үр сад"-ын Сун Жүн Ги англи бүсгүйтэй болзож байна

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

"Нарны үр сад"-ын Сун Жүн Ги англи бүсгүйтэй болзож байна

Өмнөд Солонгосын жүжигчин Сун Жүн Ги алдартан бус, англи бүсгүйтэй үерхэж байгааг түүний харьяалагддаг "HighZium Studio" баталжээ. Түүнчлэн найз бүсгүй нь жирэмсэн гэх цуурхал гарсныг агентлаг нь "Үндэслэлгүй таамаглал тараахгүй байхыг хүсье. Найз бүсгүй нь хөл хүнд эсэхийг батлах боломжгүй" гэж мэдэгдсэн байна. Цахим сүлжээнд тэднийг эмэгтэйчүүдийн эмнэлгийн ойролцоо явж байхыг олон удаа харсан гэх гэрчүүд мэдээлэл бичсэн аж.

Өмнө нь тэрбээр Сингапурт болсон хэвлэлийн хурлын үеэр найз бүсгүйгээ арын албаны ажилтан гэж танилцуулж байсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр тэд өнгөрсөн жил дундын найзуудаараа дамжуулан танилцсан гэнэ. Түүнчлэн хосууд удахгүй хуримаа хийх тухай мэдээлжээ.

Өдгөө 37 настай Сун Жүн Ги нь Өмнөд Солонгосын мега хит "Нарны үр сад" кинонд жүжигчин Сон Хё Гюгийн хамт гол дүрийг бүтээснээр алдаршсан. Зураг авалтын үеэр тэд дотносож, 2017 онд сүр дуулиантайгаар хуримаа хийсэн юм. Гэвч хосууд хоёр жилийн дараа салсан. Сун Жүн Ги шүүхэд салах өргөдлөө өгөхдөө Сон Хё Гюд өмнө нь мэдэгдээгүй гэх ярианаас үүдэн түүний нэр хүнд хэсэгтээ унасан. Гэхдээ тэрбээр "Винчензо" киногоороо Өмнөд Солонгосын кино урлагт эргэн ирж чадсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ALL KPOP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж