"Надад анимейшн дүр сонирхолтой санагдсан"

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

"Надад анимейшн дүр сонирхолтой санагдсан"

"Надад анимейшн дүр сонирхолтой санагдсан"
"Грэмикс ирсэн болов уу", "Түүнтэй хамт зургаа авхуулна аа", "Урдаас тавтай морил гээд зогсч байвал яана аа" хэмээн хоорондоо яриа өрнүүлэх багачууд "Грэмикс" буюу М.Ганбаярыг тэсэн ядан хүлээнэ. Грэмикс үзэгчдээ удаан хүлээлгэсэнгүй, Мөнх, Тунх, Басар, Цасхан нартай хамт ирлээ. Хүүхэд багачууд тэднийг бүчин авч, бүжиг бүжиглэн хамтдаа зургаа авхуулж эхлэв. Үзэгч фэнүүд Грэмиксээс асуулт асууж, зураг даруулсны дараа цөөн хором ярилцлаа. 

-"Грэмикс"-ийг М.Ганбаяр нэрээр нь хүмүүс хэр мэддэг вэ?

-Намайг үздэг хүмүүс энэ нэрийг минь мэднэ. Танихгүй хүмүүс л намайг Грэмикс гэдгээр нь дууддаг.

-"Мөнх Тунх"-ын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино нээлтээ хийсэн. Кино өдөрлөг дээр Грэмиксийн фэнүүд олуулаа ирсэн харагдана?

-Үзэгчид багачууд маань ирчихсэн байна. Надтай хамт зургаа авхууллаа. Миний хувьд энд тэнд өдөрлөгт оролцож байгаагүй. Энд маш олон хүүхэд иржээ. Энэ удаагийн "Мөнх Тунх: Ямар нэг юм аварсан нь"  84 минут үргэлжлэх анхны бүрэн хэмжээний уран сайхны кино гэдгээрээ онцлог.

Миний хувьд өмнө нь богино хэмжээний анимейшн туслах дүрээрээ тоглож байсан. Энэ удаа бас туслах дүрдээ тоглосон. Мэдээж уран сайхны киноны гол дүр бол Мөнх, Тунх, Басар, Цасхан нар шүү дээ.

-Анх анимейшн дүрд тоглох саналыг хэрхэн хүлээж авав?

-Надад энэ саналыг анх тавихад их сонирхолтой санагдсан. Тэгээд дуу оруулахаар очиход маш их таалагдсан. Би өмнө нь хоёр кинонд тоглосон. Өөрийн сонирхол бол одоо кинонд тоглох бодолгүй байна. Нэг жилдээ ганц нэг киноны санал ирдэг.

-Анх контент хийхдээ ийм олон бяцхан фэнүүдтэй болно гэж төсөөлж байв уу?

-Төсөөлж байгаагүй ээ. Энд тэнд явж байгаад хүүхдүүдтэй тааралдахаар надаас ямар ч хамаагүй юм асуудаг. Би тэрийг нь санадаггүй. Заримдаа орчин үеийн хүүхдүүдийг сайн ойлгодоггүй. Яагаад намайг үздэг вэ гэдгийг өөрөө ч сайн ойлгодоггүй юм.

"Мөнх Тунх: Ямар нэг юм аварсан нь" уран сайхны кино олон эерэг мессежүүдийг багачуудад өгч буй. Тэрийг та бүхэн үзэж байж мэдэх байх.

-Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Хүүхэд насандаа авч байсан хамгийн гоё бэлэг гэвэл?

-Цэцэрлэгт байхад шинэ жил их гоё болдог байсан. Нэг жил эмээ маань надаас "Шинэ жилээр ямар бэлэг авах вэ" гэж асуухад нь би сникерс авна гэсэн. Тэгсэн маргааш цэцэрлэг дээр нөгөө бэлгийг нь өгч байсан. Тэр бэлгээ ерөөсөө мартдаггүй юм. Хүүхэд багачууддаа удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Гэр бүлээрээ халуун дотно уур амьсгалтай, сайхан баярлаарай. Сурагчдын амралтаа үр дүнтэй, зугаатай өнгөрүүлээрэй. Амралтаараа "Мөнх Тунх"-ын адал явдлыг үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж