БНСУ-д тархи идэгч амёбын халдвараар 1 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

БНСУ-д тархи идэгч амёбын халдвараар 1 хүн нас баржээ

БНСУ-д тархи идэгч амёбын халдвараар 1 хүн нас баржээ

Өмнөд Солонгос улсад тархи идэгч амёбын халдвар бүртгэгдэж, нэг хүн нас барсныг тус улсын Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төвөөс өнөөдөр /2022.12.26/ мэдээлжээ. Тайланд улсад аялаад ирсэн 50-аад насны эрэгтэй уг халдварын улмаас нас барсан байна. "Неглерия Фоулера" буюу тархийг идэж устгадаг амёбаар халдварлаж, нас барсан эрэгтэй нь Зүүн Өмнөд Азийн оронд дөрвөн сар байсныхаа дараа арванхоёрдугаар сарын 10-нд буцаж ирсэн аж. Ирсэн өдрийнхөө дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн ч өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт нас барсан гэнэ. Тус амёбын халдвар хүнээс хүнд дамжих нь маш бага бөгөөд нас барсан эрэгтэйг Тайландад байхдаа усан санд сэлэх үедээ халдвар авсан гэж таамаглажээ.

Энэ халдвар анх 1937 онд АНУ-д бүртгэгдсэн. Тархи идэгч амёбын халдвар өмнө нь Өмнөд Солонгос улсад бүртгэгдэж байгаагүй аж. Тархи идэгч амёба нь ихэвчлэн цэнгэг устай, бүлээн нуур, гол, суваг, тогтоол уснаас олддог байна. Амёба хамар, амаар биед нэвтэрсний дараа  тархинд очиж, эд, эсийг нь идэж устгадаг байна.

2018 оны байдлаар дэлхий дахинд тус халдварын 381 тохиолдол бүртгэгдсэний олонх нь АНУ, Энэтхэг, Тайландад илэрчээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж