Тайвань руу 71 байлдааны онгоц илгээв

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

Тайвань руу 71 байлдааны онгоц илгээв

Тайвань руу 71 байлдааны онгоц илгээв

Хятадын арми сүүлийн 24 цагийн дотор Тайвань руу 71 байлдааны онгоц, долоон хөлөг онгоц илгээжээ. АНУ-ын батлан хамгаалахын жил тутмын зардлын тухай хуулийн төсөлд Тайваньтай холбоотой заалтууд орсонд Хятад улс дургүйцлээ илэрхийлсэн. Энэ үйл явдлын дараа буюу Ням гаригийн өглөөний 06:00 цагаас Даваа гаригийн 06:00 цаг хүртэл хугацаанд онгоцуудаа илгээв.

Хятад улс Тайванийг цэргийн хүчээр дарамтлах нь сүүлийн жилүүдэд улам эрчимжиж, бараг өдөр бүр байлдааны онгоцуудаа арлын зүг илгээх болсон. Энэ удаад “J-16” сөнөөгч онгоц 18-ыг, “J-1” сөнөөгч 11-ийг, Су-30 сөнөөгч зургааг тус тус илгээжээ.

Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Ши И өчигдөр /2022.12.25/ орой мэдээлэл хийсэн. Тэрбээр өөрсдийн үйлдлээ АНУ-Тайванийн өдөөн хатгалгад өгч буй тууштай хариу үйлдэл гэж тайлбарлав. Мөн Тайванийн усан хилийн ойролцоо байлдааны сургуулилалт хийж байгаа гэлээ. Хятадын арми АНУ-ын засгийн газрын Тайванийг дэмжсэн үйл ажиллагаанд хариу үзүүлэх зорилгоор томоохон цэргийн сургуулилалтууд байнга хийдэг. Тухайлбал, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа тэд томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийж байв. Гадаадын засгийн газрууд Тайваньд айлчлах нь тэдний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч буй явдал гэж Бээжин үзэж байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж