Израиль гадны хөрөнгө оруулалтаар №1

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Израиль гадны хөрөнгө оруулалтаар №1

Фото: ISRA.com

Статистикийн төвийн мэдээгээр гадаадын хөрөнгө оруулалт Израилийн эдийн засгийн дотоодын нийт үйлдвэрлэлийн 37 хувьд хүрсэн байна. Энэ нь дэлхийн хэмжээний хамгийн том үзүүлэлт болж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэр нь дунджаар 32 хувь, хөгжиж буй орнуудад 29 хувь байдаг аж.  Сүүлийн 10 жилийн дотор Израильд оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалт хоёр гаруй дахин нэмэгджээ. Тэр нь 2000 онд ДНБ-ний 18 хувь байсан юм. Хөрөнгө оруулалтын үндсэн чиглэл нь Израилийн “хай-тек” байгаа ч сүүлийн жилүүдэд гадаадын капитал орон сууцны зах зээлд ихээр орж ирэх болжээ.

Израиль шинжлэх ухааны судалгааны гол экспортлогч болж байна. Израилийн экспорт ба үйлчилгээнд түүний эзлэх хувь нь хөгжилтэй орнуудын дунджаас 6,5 хувиар их байна. Израилийн үзүүлэлт нь Их Британи, Бельги ба АНУ-ынхаас зургаа дахин, Швед, Герман, Австрийнхаас 3,5 дахин их байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж