“Сургалт-2010” үзэсгэлэн болно | News.MN

“Сургалт-2010” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

“Сургалт-2010” үзэсгэлэн болно

Гадаад хэлний сургалтын төвүүдээс санаачлан Нийслэлийн хөдөлмөрийн газар,  Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар,  Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, Мэргэжлийн сургалтыг дэмжих холбоо зэрэг байгууллагууд  хамтран  “Сургалт-2010” үзэсгэлэнг  энэ сарын 19,20-нд Мэдээлэл технологийн үндэсний паркийн танхимд зохион  байгуулна. Үзэсгэлэнд гадаад хэлний сургалтын төвүүд, мэргэжил олгох сургалтын байгууллагууд мөн боловсрол солилцооны  хөтөлбөрүүдийг талаар мэдээлэл өгөх юм байна. Нийслэлийн хөдөлмөрийн газрын мэргэжилтэн Ч.Жавхлан “Нийслэлд ажилгүй хэмээн бүртгүүлсэн 2959 иргэн байна. Эдгээр ажилгүй иргэд тус үзэсгэлэнээс өөртөө хэрэгтэй мэдээлэлийг авч болох боломжтой. Нийслэлийн хөдөлмөрийн газраас явуулдаг компютер, гар урлал, зэрэг сургалтын талаар дэлгэрэнгүй,цогц мэдээлэл авч болно” гэж онцоллоо. Үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ц.Хишиг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж