SPEAK OUT: Төрийн өмчит компаниудын хулгайг цэгцлэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.12.26-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Төрийн өмчит компаниудын хулгайг цэгцлэх хэрэгтэй

SPEAK OUT: Төрийн өмчит компаниудын хулгайг цэгцлэх хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрөгч долоо хоногт /2022.12.21/ нүүрсний хулгайн асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг төрийн ордонд зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгийг иргэд, олон нийтийн зүгээс үр дүнгүй хэмээн дүгнэж, жагсаалаа үргэлжлүүлж буй. Иймд хэлэлцүүлгийн үр дүн болоод, цаашид нүүрсний хулгайг хэрхэн цэгцлэх гарц гаргалгааны талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо.


УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Төрийн өмчийн хувьцаат компаниуд гэж завхарсан юм байдаг. Төрийн өмчийн компаниудын хулгай дийлддэггүй. Ганцхан шийдэл байгаа нь олон нийтийн хяналтад оруулах хэрэгтэй. Тодорхой хэмжээний хувь хувьцааг ард түмэнд өгөх хэрэгтэй. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой”-ХК-ийн 1072 хувьцаа үнэт цаасны төвд бүртгэлтэй байгаа болохоос бодит хувьцаа биш байгаа юм. Хувьцааг амьд, бодитой болгож байж хяналт сайжирна. ТУЗ-ийг хувь эзэмшигчид томилдог болох ёстой. Бүх мэдээлэл нээлттэй ил болох ёстой. Худалдан авалт, захирлын гаргаж буй шийдвэртэй холбоотой мэдээлэл нийтэд ил байх ёстой. Шийдэл нь энэ. Энэнээс өөр ямар ч арга байхгүй.

Хэлэлцүүлгийн тухайд ахиц байна. УИХ-аас нийтийн хэлэлцүүлгийн тухай хуулийг батлаад хоёр дах удаа хэлэлцүүлэг хийж үзлээ. Суралцах, засах зүйлс байна. Оролцогч талууд өөрийн байр суурийг зөв илэрхийлж, зөв оролцож сурах хэрэгтэй. Ардчилал хүний эрх нээлттэй байна гэдэг бидний үнэт зүйл. Үнэт зүйлээ хадгалахын тулд талууд тэнцүү байр сууриа илэрхийлж, ярилцаж асуудлыг шийдэх хэрэгтэй. Орилж, хашхирч, хэн чанга дуутай нь асуудлыг шийдэхгүй.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Хоёр жилийн турш нүүрсний хулгайг ярилаа. Яг хэлэлцүүлэг дээр ярьсан зүйлийг УИХ-д 20 гаруй удаа хэлсэн байдаг. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл ярьж байхад хууль хяналтын байгууллага арга хэмжээ аваагүй. Энэ асуудлыг эрх баригчид мэдэж байсан. Нэгнийгээ намнах болохоор гаргаж ирж байгаад харамсч байгаа. Энэ дагуу хийгдэж буй хэлэлцүүлэг сайн үр дүнд хүрээгүй. 40 их наяд төгрөгийн хулгай гарсан гэж ярьж буй. Гэтэл хэлэлцүүлгийн явцад ч тэр, хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтын хүрээнд 40 тэрбумыг ч төлүүлж чадахгүй байна. Хэлэлцүүлэг дээр яаж цаашдаа хулгайг цэгцлэх ёстойг ярих байлаа. Харамсалтай нь, ерөөсөө ярьсангүй. Нэг танхимд нь дарга нар, нөгөө танхимд нь иргэдийг оруулсан. Дарга нар нь тусдаа, иргэдийг нэг зааланд оруулчихаар дургүйцэх нь аргагүй. Хэлэлцүүлэг гэдэг чинь тэмцээд байгаа хүмүүс, тэрийг шийдэх албан тушаалтнууд ойрхон харилцаатай байж асуудал яригдана. Ойрхон шаардлага тавьсан хүмүүсийг АН-ынхан будилууллаа гэж ярьж байгаа. АН-ынхан хэлэлцүүлгийг иргэдэд ойрхон болгох гэж шаардсан. Миний бие энэ сарын 29-ний өдөр УИХ-ын чуулганд тээврийн хулгайг яг шийдэх гаргалгааг хэлж өгнө.

-УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Ямартай ч эхний алхам хийгдсэн. АН-ын бүлгийн гишүүдээс нээлттэй сонсголыг явуулъя гэдэгт гарын үсэг зурж сонсгол хийсэн. Нээлттэй сонсголыг манай бүлэг СТӨ юм уу, их танхимд хийе гэдэг хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан. Ерөнхийдөө том танхимд хийсэн нь зөв болсон. Иргэд ч үүнд шахалт үзүүлсэн. Эхлээд ажиглахад 58 хүн үг хэлэхээр бүртгүүлсэн. Дараа нь үг хэлэхэд бүртгүүлж чадаагүй холоос ирсэн 50 гаруй хүмүүсээр үг хэлүүлсэн. Хэлэлцүүлгээс одоо цааш яах вэ гэдгээ сайн ярилцах ёстой. Иргэд маш чухал саналыг гаргасан. Иргэдийн хэлсэн зүйлс протоколд үлдсэн. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо бүх саналыг эрэмбэлээд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах юм уу, яаралтай арга хэмжээ авах ёстой. Хоёр чиглэлээр хүмүүс ярьсан. Нэг нь бол хулгайн системийг өөрчлөх буюу, хууль эрх зүйн орчныг цэгцлэхийг ярьсан. Хоёрдугаарт, төрийн байгууллагууд яагаад хулгай гараад байхад дор нь арга хэмжээ аваагүй юм бэ. Одоо яагаачгүй хэдэн хүнийг зарлаад, эргэлээ үүсгээд байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж