Парисын үймээний сэжигтэнг сэтгэцийн эмнэлэгт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.25-нд нийтлэгдсэн

Парисын үймээний сэжигтэнг сэтгэцийн эмнэлэгт шилжүүлжээ

Парисын үймээний сэжигтэнг сэтгэцийн эмнэлэгт шилжүүлжээ

Парисын төвд зэвсэгт этгээд гал нээснээр гурван хүний аминд хүрсэн хэрэг Баасан гаригт гарсан. Тус этгээд нь Курдын соёлын төвийг онилж, нутгийн иргэд рүү бууджээ. Гурван хүн шархадсанаас нэгнийх нь биеийн байдал хүнд байна.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 69 настай этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Түүнийг нэгжихэд дор хаяж 25 сум олджээ. Сэжигтэн саяхан шоронгоос суллагдсан гэдэг нь шалгалтаар тодорхой болжээ. Тодруулбал, тэрбээр 2021 оны арванхоёрдугаар сард Парис дахь цагаачдын хуаран руу сэлэм барин дайрч байсан гэв. Гэвч түүнийг яагаад сулласан нь тодорхойгүй байна. Тэр энэ удаагийн халдлагаас хэдхэн хоногийн өмнө батлан даалтаар гарсан аж.

Сэжигтэнд өнөөдөр эрүүл мэндийн үзлэг хийсний эцэст сэтгэцийн эмнэлэгт шилжүүлжээ. Буудалцааны дараа сэжигтэн гадаадын иргэдийг үзэн яддаг гэж мэдүүлсэн байна.

2013 оны нэгдүгээр сарын 9-нд Парис хотод курд идэвхтэн гурван эмэгтэй буудуулж, амь насаа алдсан хэрэг гарч байв. Франц дахь Курдын Ардчилсан Зөвлөл болсон явдлын талаар мэдэгдэл хийхдээ бараг 10 жилийн өмнөх уг үйл явдлыг дурджээ. Гурван идэвхтэн амиа алдсан үйл явдлын 10 жилийн ойн өмнөхөн энэ хэрэг гарсан ч хоорондоо хэлхээ хамааралтай эсэхийг нь хараахан тогтоогоогүй байна.

Баасан гаригт эхэлсэн үймээн Бямба гаригт ч үргэлжлэв. Бичлэгээс харахад хүмүүс гал тавьж, машины цонх хагалж, цагдаа нар өөдөөс нь нулимс асгаруулагч хий цацаж байв. Курдуудын төв, ресторан, үсчин гэсэн гурван газар галд өртжээ. Гэрч нарын мэдүүлснээр буун дуу долоо, найман удаа гарчээ. Бямба гаригт курдууд олон зуугаараа цугларч, гурван хохирогчийн дурсгалыг хүндэтгэсэн. Гэвч энэ үйл явдал сүүлдээ үймээн болон хувирч, цагдаагийн 31 офицер шархадсан гэх мэдээлэл байна. Мөн 11 хүнийг баривчилжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж