Херсон хот цохилтод өртөж, долоон хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2022.12.25-нд нийтлэгдсэн

Херсон хот цохилтод өртөж, долоон хүн нас барав

Херсон хот цохилтод өртөж, долоон хүн нас барав

Украины өмнөд хэсгийн Херсон хот өчигдөр /2022.12.24/ Оросын довтолгоонд өртөж, долоон хүн амиа алдлаа. Мөн 58 хүн шархадсан бөгөөд 16 хүний бие хүнд байна. Ерөнхийлөгч Зеленский Вашингтонд хийсэн шуурхай айчлалаасаа буцаж ирээд, сүйрсэн хотын зурагнуудаас цахим сүлжээндээ нийтэлжээ. “Энэ бол эмзэг контент биш. Энэ бол Херсоны бодит байдал” гэж тэр хэлэв.

Өчигдөр бол Оросын довтолгоо эхлээд 10 дахь сардаа орсон өдөр юм. Оросын арми арваннэгдүгээр сард ухарснаас хойш Херсон хотод цохилт өгөх нь улам олширчээ.

Түүнчлэн Донецк мужид хоёр хүн амь үрэгдэж, таван хүн шархадсан талаар мужийн захирагч Павло Кириленко өчигдөр мэдээлэв. Амиа алдсан хүмүүс Донецкоос баруун тийш 30 км зайд орших 20 мянга орчим хүн амтай Курахове хотод байжээ. Мөн Никополийн ойролцоох гурван сууринд нийтдээ 60 орчим удаа их буугаар буудсан тухай Днепропетровск мужийн захирагч хэллээ. Запорожьегийн захад орших Степне суурин ч бас цохилтод өртсөн бөгөөд амь үрэгдэгсдийн талаарх тодорхой мэдээлэл одоогоор алга байна.

Дашрамд дурдахад, Зеленскийн айлчлал аюулгүй байдлын өндөр хамгаалалт дор зохион байгуулагдсан. Түүний онгоц эхлээд баруун хойд зүг рүү Их Британийг чиглэн явсан бөгөөд Хойд тэнгисийн дээгүүр нисэхээс нь өмнө НАТО-ийн тагнуулын онгоц тус байршлыг сканнердсан байна. Учир нь Хойд тэнгист Оросын шумбагч онгоцнууд эргүүл хийдэг. Түүнийг Вашингтонд буумагц нууц албаныхан хамгаалалтдаа авсан. Пүрэв гаригт тэрбээр харих замдаа Польшид түр саатаж, Анджей Дудатай уулзжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж