
Николя Саркозийн дэмжлэгээр Францаас цыгануудыг гаргаж эхэлсэнд нь католик лам нар дургүйцэж байна. Тэдний нэг нь хэт хөөрсөн сэтгэлээ барьж чадалгүйгээр “Бурхан минь, ерөнхийлөгчийн зүрхийг хаагаад өгөөч!” гэж бурхнаасаа гуйсан байв.
Лилль хотын Хувилгаан Мартины сүмийн ламтан Артур Херве бурханд ингэж хандах болсноо “улстөрч асуудлыг шийдэх зам байгааг мэдэж байсан ч хүнийг хүчээр хөөх замыг сонгосон учраас” гэж тайлбарлажээ.
Францын Засгийн газрын цагаачдын бодлогыг эсэргүүцсэн тэрээр өмнө нь Дотоод хэргийн яамнаас авсан медалиа буцаан өгөхөөр шийдсэнээ зарлажээ.