БНСУ: Зул сараар Хэллоуины түүхийг давтахгүйг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.25-нд нийтлэгдсэн

БНСУ: Зул сараар Хэллоуины түүхийг давтахгүйг зорьж байна

БНСУ: Зул сараар Хэллоуины түүхийг давтахгүйг зорьж байна

Зул сарын баярыг тохиолдуулан дэлхийн олон орон жуулчдын хөл дарагдаад буй. Өмнөд Солонгос улс аялал жуулчлалын томоохон цэгүүдэд цугларсан олныг хянах зорилгоор цагдаагийн 600 гаруй албан хаагчийг дайчлан ажиллуулж байна.

Тодруулбал, Сөүл хотын томоохон худалдааны дүүрэг Мёндонг, Пусан хотын Хаеундаэ далайн эрэг зэрэг нийт 37 байршилд 656 цагдааг дайчлах болжээ. Мөн үймээн самуунтай тэмцэх найман багийг дайчилж байна. Тус газруудад 500 мянга орчим хүн зочилно гэж таамаглаж байна. Түүнчлэн улс даяар нийт 269 цэгт ямар нэг байдлаар шинэ жилийн арга хэмжээ болно. Эдгээр арга хэмжээнүүдэд 1.24 сая хүн оролцох төлөвтэй байна.

Сөүлийн Итэвон дүүрэгт Сүнсний баярын үеэр буюу аравдугаар сарын 29-нд нарийн гудамжинд олноороо шахцалдсанаас болж 158 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ харамсалтай үйл явдлыг дахин давтахгүйн тулд тус улс ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж