Японы ихэнх нутгаар өнгөрсөн Баасан гаригт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсан. Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр цаг агаарын таагүй байдал Даваа гариг хүртэл үргэлжлэх аж. Хоккайдогийн Энгару хотод л гэхэд 24 цагийн дотор 80 см зузаантай цас оржээ. Энэ мэтчилэн олон хотод урьд өмнө орж байгаагүй их цас оров.
Цаг агаарын таагүй байдлын улмаас 13 хүн амиа алдаж, 80 гаруй бэртжээ. Бэртсэн хүмүүсийн 30 гаруй нь хүнд гэмтсэн. Мөн 10 мянга гаруй өрх цахилгаангүй болсон тухай эрх баригчид өчигдөр /2022.12.24/ мэдэгдлээ.
Түүнчлэн замын хөдөлгөөнд ноцтой саатал гарчээ. Хурдны зам, төмөр замууд хаагдсанаас гадна нислэгүүд ч цуцлагджээ. “Japan Airlines” 59 нислэг, “All Nippon Airways” 41 нислэгээ цуцалснаар 5000 орчим зорчигч хохиров.
Эх сурвалж: JAPAN TIMES
Холбоотой мэдээ