ОХУ зул сарын баярыг далимдуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.25-нд нийтлэгдсэн

ОХУ зул сарын баярыг далимдуулж магадгүй

ОХУ зул сарын баярыг далимдуулж магадгүй

Зул сарын баярын үеэр ОХУ-ын дайралт эрчимжиж болзошгүйг Украины ерөнхийлөгч Зеленский анхаарууллаа. Тэрбээр агаарын довтолгооны дохиололд анзааргатай байж, бие биедээ тусалж, анхаарал болгоомжтой байхыг ард иргэддээ анхааруулав. Украины засгийн газар ОХУ-ын янз бүрийн довтолгооны хувилбарт бэлтгэж байгаа аж.

“Баяр ойртож байгаа тул Оросын террористууд дахин үйл ажиллагаагаа эрчимжүүлж магадгүй. Тэд христийн шашны, ер нь аливаа үнэт зүйлийг үл тоомсорлодог. Терроризм хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй гэдгийг оросууд тодорхой ойлгох ёстой” гэж Зеленский Баасан гаригийн оройн ээлжит мэдэгдэлдээ онцоллоо.

Дэд бүтэц, эрчим хүчний байгууламжууд дахин пуужингийн довтолгоонд өртөж болзошгүй байгааг Украины армийн удирдах албан тушаалтнууд сүүлийн өдрүүдэд удаа дараалан анхааруулж буй. Хар тэнгист Оросын тэнгисийн цэргийн ангийнхан далавчит пуужингаар тоноглогдсон байлдааны хөлөг онгоцоо байрлуулсныг мөн Баасан гаригт анхааруулжээ. “ОХУ зүүн болон өмнөд фронтын шугам руу цэрэг илгээж байна. Дайснууд байлдааны бүс рүү цэрэг, техник, зэвсэг тээвэрлэлтээ нэмэгдүүлэв” гэж Киев дэх ерөнхий штабаас мэдэгдлээ.

Дашрамд дурдахад, ОХУ-ын ерөнхийлөгч Путин Баасан гаригт Тула дахь зэвсгийн үйлдвэрт зочилсон. Тэрбээр зэвсэг үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тулалдаж буй цэргүүдэд шаардлагатай зэвсэг, техникийг түргэн шуурхай хүргэхийг зөвлөжээ. Харин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн өдөр Ижевск дахь Калашников зэвсгийн үйлдвэрт зочилсон. Ирэх онд үйлдвэрээс авах захиалгын хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж захиралд нь хэлжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж