Хятадад Covid-19-ийн 250 сая эерэг тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.12.25-нд нийтлэгдсэн

Хятадад Covid-19-ийн 250 сая эерэг тохиолдол бүртгэгдэв

Хятадад Covid-19-ийн 250 сая эерэг тохиолдол бүртгэгдэв

Хятад улсад энэ сарын эхний 20 хоногт Covid-19-ийн 250 сая эерэг тохиолдол бүртгэгдсэн байж болзошгүй нь эрүүл мэндийн дээд албан тушаалтнуудын дотоод тооцооллоор тодорхой болжээ. Хэрвээ үнэн бол энэ нь 1.4 тэрбум хүн амын 18 орчим хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн хэмжээнд өнөөг хүртэлх хамгийн өргөн хүрээтэй дэгдэлт болж байна. Харин албан ёсны тэмдэглэлд дурдсанаар энэ хугацаанд 62592 тохиолдол бүртгэгдсэн аж.

Тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссын хаалттай хурал өнгөрсөн Лхагва гаригт болсон. Энэ үеэр дурдсан тоо баримтуудаас иш татан “Financial Times” болон “Bloomberg” мэдээлэв. Тэдний бэлтгэсэн тайлангаас харвал зөвхөн Мягмар гаригт л гэхэд Хятад даяар 37 сая хүн Covid-19-ийн халдвар авчээ. Гэтэл албан ёсны тоо баримт дээр 3049 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэх. Дээрх хоёр тоо эрс ялгаатай байгаа нь анхаарал татаж байна.

Хаалттай хуралдааны үеэр Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэд захирал Сун Ян халдварын түвшин өссөөр байгааг онцолсон. Тэр тусмаа Бээжин, Сычуаны хотын хүн амын талаас илүү хувь нь аль хэдийнэ халдвар авсан гэжээ. Албан мэдээлэлд найман хүн нас барсан гэж мэдэгдээд буй бөгөөд хаалттай хуралдааны үеэр нас баралтын талаар огт дурдаагүй аж.

Covid-19-ийн хязгаарлалтын шинэ журмуудын хүрээнд орон даяарх шинжилгээний цэгүүд хаагдсан. Үүнтэй холбоотойгоор албан ёсны мэдээлэл цуглахаа байсан тул эерэг тохиолдлын тоо тодорхой бус байна. Хэрвээ дээр дурдсан тоонууд үнэн бол ирэх долоо хоногт Хятадад жинхэнэ аюулын харанга дэлдэнэ гэдгийг Хонгконгийн их сургуулийн тархвар судлалын профессор Бен Коулинг хэллээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж