Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны ээлжит бус хуралдаан яг одоо болж байна. Хурлаар Монголын үндэсний Ардчилсан нам /МҮАН/, Ардчилсан намтай албан ёсоор нэгдэж, нийлж ажиллахаар болсон байна. Хуралдаанд МУАЖ Д.Сосорбарам, Ерөнхий сайд асан М.Энхсайхан гэх мэт хоёр намын үүсгэн байгуулагчид оролцож байна. Хоёр намын хамтарсан ажлын хэсэг өмнө нь байгуулсан бөгөөд нэгдэх үйл ажиллагааг энэхүү ажлын хэсэг бэлтгэжээ. МАҮН-ын их хурал өнөөдөр болсон бөгөөд тус намын дарга Б.Цогтгэрэл "Намуудын их хурлууд хуралдаж зохих шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэр бол чухал түүхэн цаг үеийн шийдвэр. Тиймээс үүний гэрч нь та бид болж байна. МҮАН-ын их хурал өнөөдөр хуралдсан. Хуралд 118 хүн оролцсон. Өмнөх намын бүгд хурлын тогтоолыг хэлэлцэн тогоол гаргасан. Ардчилсан намтай нэгдэх тухай шийдвэрийг их хурлаар хэлэлцүүлэхэд 100 дэмжсэн" гэж танилцууллаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн МҮАН-ыг татан буулгаж Ардчилсан намтай нэгдэж байна.
Холбоотой мэдээ