Төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн ажиллагааны 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 оны төлөвлөгөөний төслийн тухай танилцуулах хурал ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдааны танхимд боллоо. Хуралд ЗХЖШ-ын удирдлага, ХХЕГ, ОБЕГ, ДЦШ, ШШГЕГ-ын дарга, Төрлийн цэргийн командлагч нар, БИЦУГ-ын дарга болон Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн алба хаагчид оролцсон юм.
Хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлыг 2023 оны төлөвлөгөөний төсөлдөө тусгаж, хэрэгжилтийг нь хангах, эхний хагас жилийн гүйцэтгэлд байгууллагуудын Ажиллагааны удирдлагын нэгжүүдийн удирдлагын түвшинд үнэлгээ, дүгнэлт өгч, удирдлагыг мэдээллээр ханган, тодотгол хийж ажиллахаар боллоо.
Хурлын төгсгөлд бригадын генерал С.Ганбямба төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд тодорхой чиглэл өгчээ.
Холбоотой мэдээ