Япон улс 114.4 их наяд иен буюу 863 тэрбум ам.доллараар хэмжигдэх ирэх санхүүгийн жилийн төсвөө Баасан гаригт танилцууллаа. Япон улсын цэргийн зардал өсч, хурдацтай хөгширч буй хүн амыг тэжээхэд чиглэсэн нийгмийн даатгалын зардал нэмэгдэж, өрөнд унаснаас төсөв ийнхүү өндөр гарчээ.
2027 он гэхэд Японы батлан хамгаалахын зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүргэх Кишидагийн төлөвлөгөө нь зарлагыг 6.8 их наяд иенээр өсгөсний дээр улсын өр нь эдийн засгийнх нь хэмжээнээс 2.5 дахин давсан байна.
Цэргийн байгууламж, байлдааны болон бусад хөлөг онгоцны зардлыг санхүүжүүлэхийн тулд засгийн газар 2023 оны төсөвт 434 тэрбум иенийн барилгын бонд гаргахаар шийджээ. Барилгын бонд нь ихэвчлэн дэд бүтцийн зардлыг санхүүжүүлэхэд ашиглагддаг.
Украины дайн, дэлхийн хэмжээнд инфляцийн өсөлт, хүүгийн өсөлт дэлхийн эдийн засгийг уналтын ирмэг рүү түлхэж байгаа энэ үед бүс нутгийн зөрчлөөс шалтгаалан цэргийн зардлыг нэмэгдүүлэх шаардлага гарч байгааг Фүмио Кишида тайлбарлав.
2023 оны санхүүгийн хувьд батлан хамгаалах зардал энэ оныхоос 1.4 их наяд иенээр нэмэгдэж, 6.8 их наяд иен болж өснө. Мөн Засгийн газар батлан хамгаалахын таван жилийн төлөвлөгөөгөө санхүүжүүлэхэд туслах зорилгоор 3.4 их наяд иен төсөвлөжээ.
Японы төсвийн өрийн хамаарлын харьцаа 31.1 хувьтай байгаа нь Засгийн газарт тулгараад байгаа төсвийн хүндрэл юм.
Төсөв ирэх оны санхүүгийн жилийн ханшийг нэг ам.доллартай харьцах ханшийг 137 иенээр тооцсон нь 2010 оноос хойших хамгийн сул үзүүлэлт нь батлан хамгаалах, дипломат салбарт 2023 оны төсвийн зарцуулалтыг тооцоход хүрсэн гэж албаныхан мэдэгдэв.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ