Их-7: Путинд хариуцлага тооцохоо амлав

Хуучирсан мэдээ: 2022.12.24-нд нийтлэгдсэн

Их-7: Путинд хариуцлага тооцохоо амлав

Их-7: Путинд хариуцлага тооцохоо амлав

Украины эсрэг хийсэн дайнд Путинд хариуцлага тооцохоо “Их-7” амлаж байна. Оросын зэвсэгт хүчний үйлдсэн дайны гэмт хэрэг болон бусад харгис хэрцгий үйлдлүүд, тухайлбал, энгийн иргэдийг хөнөөх, эрүүдэн шүүх, цаазаар авах, бэлгийн хүчирхийлэл, Орос руу албадан гаргах зэрэг гэмт хэргийг шийтгэлгүй орхиж болохгүй гэдгийг "Их 7"-ын орнууд онцлон тэмдэглэв. Гишүүд энэ өвлийг давахад  Украины ард түмэнд туслах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээ онцоллоо.

Украины цэргийн болон батлан ​​хамгаалахын техник хэрэгсэл, ялангуяа агаараас эсэргүүцэн хамгаалах системийг сайжруулахад хамтын ажиллагаа, хүчин чармайлтаа нягт уялдуулан зохицуулах үүрэг хүлээсэн гэдгээ “Их-7” бүлэг мэдэгджээ.

Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд санхүүгийн, материаллаг, хүмүүнлэг, батлан ​​хамгаалах, улс төр, техник, хууль эрх зүйн туслалцааг үргэлжлүүлэн зохицуулахаар “Их-7” шийдвэрлэсэн байна.

ОХУ нь Украины эсрэг довтолгоогоо зогсоож, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд өөрийн хүч, техникээ Украины бүх нутаг дэвсгэрээс бүрэн, болзолгүйгээр татан гаргаснаар энэ дайныг нэн даруй зогсоож чадна” гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
11
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж