Сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ын шинжилгээгээр улсын хэмжээнд 48 тохиолдол бүртгэгдсэнээс 15 нь Улаанбаатарт бүртгэгджээ. Яг одоо эмнэлгийн хяналтад 274 хүн байна. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар 1 сая 9338 хүн тус вирусын халдвараар өвчилжээ. Харин нас барсан хүний тоо 2136 хүрчээ.
Covid-19-өөс гадна халуурч, гүйлгэдэг ханиад их байгаа учраас иргэдийг халуун хоол, биеийн дархлааг сэргээх бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Мөн ес эхэлсэн энэ үед дулаан хувцаслаж, амны хаалт зүүхийг анхааруулж байна.
Холбоотой мэдээ