Халтиргааг Даваа гариг гэхэд шийдэхийг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.12.24-нд нийтлэгдсэн

Халтиргааг Даваа гариг гэхэд шийдэхийг үүрэгдэв

Халтиргааг Даваа гариг гэхэд шийдэхийг үүрэгдэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ирэх даваа гариг гэхэд хотыг халтиргаа, гулгаанаас салгахыг үүрэгджээ. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Манай байгууллагын хувьд хариуцан ажилладаг гол магистрал замууд, нийтийн эзэмшлийн талбайд цас, мөс цэвэрлэх ажлаа үргэлжлүүлсээр байна. Одоогоор бодисын 548.5 тонн, давсны 100 тонн нөөцтэй” гэж мэдээлэл өгөв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Та бүхний өгч буй мэдээлэл бодит байдлаас зөрж байна. Өнөөдрөөс эхлээд шаардлагатай бүх арга хэмжээг ав. Аж ахуйн нэгж, хувийн хэвшилтэй хамтарч ажилла. Зөвхөн хотын төв замууд биш, алслагдсан дүүрэг, гэр хороололд ч даруй арга хэмжээ авах ёстой.  гэдгийг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж