АНУ: Зуднаар 12 хүн амь үрэгдэж, 1.5 сая хүн цахилгаангүй болов

Хуучирсан мэдээ: 2022.12.24-нд нийтлэгдсэн

АНУ: Зуднаар 12 хүн амь үрэгдэж, 1.5 сая хүн цахилгаангүй болов

АНУ: Зуднаар 12 хүн амь үрэгдэж, 1.5 сая хүн цахилгаангүй болов

Амралтын өдрүүдийн өмнөхөн хүчтэй шуурга шуурч, мөсөн бүрхүүл тогтсоноор 200 сая орчим америкчууд зуданд нэрвэгджээ.  Тухайлбал, Баасан гаригт 1.5 сая гаруй хүн цахилгаангүй болж, олон мянган нислэг цуцлагджээ. Одоогийн байдлаар улс даяар шуурганы улмаас дор хаяж 12 хүн нас барсан нь батлагдсан байна.

Канад, Онтарио, Кебек мужуудад хүчтэй цасан шуурганы улмаас олон зуун мянган айл өрх цахилгаан тасарсан байна.

АНУ-ын Техасаас Мэн хүртэл 2,000 миль (3,200 км) үргэлжилдэг бөгөөд Үндэсний цаг уурын албанаас  (NWS) цасан шуурга хамгийн өргөн хүрээг хамарч байна гэж мэдэгджээ.

Монтана мужийн Элк Парк хотод агаарын температур Цельсийн -45 градус  болж буурчээ.

Пенсильвани, Мичиган мужуудад их хэмжээний цас оржээ. Нью-Йоркийн Буффало хотод багадаа 89 см цас орсон  байна.

Луизиана, Алабама, Флорида, Жоржиа зэрэг ихэвчлэн дулаан байдаг өмнөд мужуудад хүртэл цаг агаарын тэсгим хүйтнээс сэрэмжлүүлэв.

Шуургатай холбоотой хэд хэдэн хүн зам тээврийн осолд өртсөний дотор Охайо мужид 50 машин овоолсны улмаас наад зах нь нэг хүн амиа алдсан байна.

Баасан гаригт 8000 гаруй нислэг цуцлагдсан гэж FlightAware сайт мэдээлснээр аялагчид Зул сарын баяраар гэртээ харихын төлөө тэмцэж, аялал жуулчлалын эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

PowerOutage.us мэдээлснээр Баасан гаригийн орой гэхэд АНУ даяар цахилгаангүй хэрэглэгчдийн тоо 1.2 сая болсон байна. Нью-Йорк, Баруун Виржиниа, Кентукки, Жоржиа, Хойд Каролина, Оклахома мужуудад онц байдал зарласан бол Висконсин мужид "эрчим хүчний онцгой байдал" зарласан байна.

Хүйтэн хүйтэнд дизель түлш гель болж хувирдаг тул машин механизмууд доголдож байна. Зарим аврагчид морь чарга, эсвэл явганаар тусламж үзүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж