Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо "2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн олон нийтийн сүлжээ болох сошиалаар "…17 шалдан эрэгтэй Сүхбаатарын талбай дээр шалдалсан ба үүнийг Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц, Ажнай Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлсэн нь тогтоогдсон тул баривчлахаар болжээ" гэх утга бүхий мэдээллийг зохион байгуулалттайгаар нэг өдөр, нэг цаг хугацаанд миний нэр төр, алдар хүндэд халдсан, илтэд худал мэдээллийг нэр бүхий сэтгүүлчид болон сайтууд тарааж байгаад гомдолтой байна" гээд зохион байгуулсан этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага тооцохыг хүссэн байна.
Холбоотой мэдээ