Бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ оны сүүлчийн бүх нийтийн амралтын өдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тохиох юм. Түүнчлэн жилийн хамгийн эхний өдрийг нэгдүгээр сарын 1-ээс тооцож бүх нийтээр амардаг билээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.

Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр, “Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн. /Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамж/-аар шинэчилсэн байдаг.

Автомашины улсын дугаарын сүүлийн орон:

  • 1, 6-аар төгссөн бол Даваа гарагт
  • 2, 7-оор төгссөн бол Мягмар гарагт
  • 3, 8-аар төгссөн бол Лхагва гарагт
  • 4, 9-өөр төгссөн бол Пүрэв гарагт
  • 5, 0-ээр төгссөн бол Баасан гарагт

Өглөөний 08:00 цагаас оройн 20.00 цагийн хооронд дугаарын хязгаарын бүс буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх замд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж