Ж.Батсуурь: Олигархиудыг хамгаалдаг Цэцийг татан буулга

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Ж.Батсуурь: Олигархиудыг хамгаалдаг Цэцийг татан буулга

Ж.Батсуурь: Олигархиудыг хамгаалдаг Цэцийг татан буулга

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2022.12.23/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Үндсэн хуулийнхаа эсрэг ажилладаг Цэцийн гишүүдийг эгүүлэн татах ёстой” гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Үндсэн хуулийн Цэц гэж төр бужигнуулдаг, төрийн эргэлт хийдэг байгууллага болж хувирлаа. Тэнд хууль зөрчсөн, олонд нэр нүүрээ барсан хүмүүс очдог, нуугддаг, төрийн алба хашдаг болов. Төрийн албанд ажиллах насны дээд хязгаар нь хэтэрсэн хүмүүс тэнд очиж, улс төрийн захиалгат үйл ажиллагаа хийдэг болсон. Ийм харамсалтай зүйлүүдийг 2021 оны хавар, 2022 онд хийж, Монголын ард түмнээр тоглосон.

Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийг манаж, зөрчлийг илрүүлж байх ёстой газар болохоос биш УИХ-ын хуулийг өөрчилдөг, УИХ-аас илүү эрх мэдэлтэй, Засгийн газрын сайд нарт давхар дээл өмсүүлдэг, улс төрийн захиалга биелүүлдэг газар биш. Одоо тэнд олгирахиудыг, мафиудыг хамгаалсан, ард түмний эсрэг бүх үйлдлүүдийг Үндсэн хуулийн эрх мэдлээ хэтрүүлэн, давуулан хийж байгаа есөн нөхөр бий болсон.

Д.Гангабаатар нарын шинэ хүмүүсийг Цэцийн гишүүнээр томилоход баярлаж байсан. Үндсэн хуулийн Цэцийг шинэчлээд өгөөч, бохир заваан явдлаас нь салгаад өгөөч гэсэн. Гэтэл сахил хүртээд шал дордов гэдэг шиг шинээр очсон гишүүд нь хууччуултайгаа нийлээд төрийн эргэлт хийдэг болсон. Монголын ард түмний хийсэн сонголтыг Үндсэн хуулийн Цэц дээр шийдэж байна, хүсээгүй үр дүнг УИХ-аар гаргуулж байна. Ийм мафижсан, олигархуудын ар талыг хамгаалдаг Цэцийг татан буулгах, хяналтын тогтолцоогоо хэрэгжүүлж чадахгүй байгаа хүмүүсийг бүрэн шинэчлэх талаар ярихгүй юм уу.

Цэцэд  УИХ-аас 3, Улсын дээд шүүхээс 3, Засгийн газраас 3 гишүүн төлөөлж байдаг.  УИХ-аас тавигдсан 3 хүнийг буцааж татахгүй юм уу. Үндсэн хуультай холбоотой асуудал УИХ-д орж ирсэн учраас углуургаар нь ярих ёстой гэж бодож байна” гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж