Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүрэгт дахин нэг эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орлоо. Ингэснээр дүүрэг хэвтэн эмчлүүлэх 800 гаруй ортой болж, Толгойт, Баянхошуу, Төвийн бүсүүд олон улсын стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг боллоо. Тус “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилга бүрэн ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламжийг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээгээр иргэдийг хүлээн авч үйлчилж байна.
Өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.12.21/ болж, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан болон ДИТХ-ын төлөөлөгчид оролцов. Энэ үеэр удирдлага болон төлөөлөгчид өргөтгөлийн дотоод зохион байгуулалт, хэвтүүлэн эмчлүүлэх тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Өнөөдрийн байдлаар эмнэлгийн зориулалтын байр, талбай, цахилгаан шат болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан хүлээн авах, яаралтай тусамжийн тасаг, хэвтүүлэн эмчлэх тасаг иргэдийг хүлээн авч үйлчилж байна. Тухайлбал,
  • Мэдрэлийн эмгэг судлалын тасаг
  • Дотрын эмгэг судлалын тасаг
  • Мэс заслын тасаг
  • Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг зэрэг үйлчилгээ үзүүлж байна.
Энэхүү өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор Эрүүл мэндийн төвийн үзлэгийн блок нэмэгдэж, яаралтай тусламжийн 10 ортой болллоо. Өмнө нь эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай иргэд дугаарлан, хүлээлт үүсдэг байсан бол энэхүү байдал багасаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай, найдвартай хүргэх боломж бүрдлээ. Мөн шинээр 25 ортой ерөнхий мэс заслын тасгийг нээж, мухар олгой авах, цөсний хүүдий авах мэс засал, эвэрхий засах мэс засал зэрэг 20 гаруй мэс заслыг эрүүл мэндийн төвд хийж үйлчлэх юм. Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор эмнэлгийн ачаалал хоёр дахин буурч, иргэдэд хүрч үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжрах боломж нэмэгдлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж