483,303 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

483,303 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 329,111,716 төгрөгийн үнийн дүн бүхий 483,303 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх ган" ХК (HGN +4.55%), "Айтүүлс" ХК (ITLS +3.93%) болон "Крипто Үндэстэн" ХК (CNF +3.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монноос" ХК (MNS -13.46%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -7.86%) болон "Богд Банк" ХК (BOGD -3.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 141,771 ширхэг нэгж эрхийг 17,673,644 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг бондыг 190,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.09 хувиар өсөж, 36781.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,690,961,081,683 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж