Украинд тулалдаж буй орос цэргүүд гэр бүл, найз нөхөд рүүгээ энгийн утас ашиглан залгаснаас болж өөрсдийн байршлаа барьж өгчээ. Тэдний гар утасны дуудлагыг ашиглан байршлыг нь тогтоож, олноор нь устгана гэж Украин армиас мэдэгдлээ. Дайны туршид Оросын арми ямар алдаа дутагдал гаргасан талаарх нарийвчилсан судалгаанд энэ талаар дурдсан байна.
Украин, Беларусийн хил дагуух нутаг дэвсгэрт гадаадын утасны дугаараас олон тооны дуудлага ирж байгааг эрх баригчид анзаарчээ. Үүнийг орос цэргүүдийн дуудлага байж магадгүй гэж таамагласан. “Бид Оросын цэргүүд сандарч, найз нөхөд, хамаатан садан руугаа утасдаж байхыг сонссон. Тэд цаашид хэрхэхээ шийдвэрлэхдээ энгийн утас л ашигласан” гэж энэ ажлыг удирдсан албаны хүн хэлжээ. Үндсэндээ дайн эхэлснээс хойш утасны яриа чагнах ажил явагдсаар байсан. Тэдний ярианаас дүгнэхэд Оросын цэргүүд бэлтгэлгүй, зохион байгуулалтгүй байгаагаа байнга гомдоллож, гэр лүүгээ харих боломжийг эрэлхийлж байсан.
“The Times” сонинд нийтэлсэн шинэ бичлэгээс сонсоход цэргүүд Путины талаар гомдоллож, өөрсдийг нь их бууны сум мэт харьцаж байна гэж ярьж байжээ.
Үүнээс өмнө чечень цэргүүдийн байршлыг тогтоохын тулд гар утасны яриа болон ТикТок бичлэгийг ашиглаж байсан. ТикТок бичлэгийн тусламжтайгаар тус ангийн байршил ердөө 40-хөн минутад тодорхой болж байсныг Цэргийн тагнуулын газрын дарга Кирило Буданов хэлэв. Байршил тодорхой болсон тул Украины арми тэдэнд гурван пуужингаар цохилт өгчээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER