“BTS”-ийн Жин цэргээс мэнд хүргэв

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

“BTS”-ийн Жин цэргээс мэнд хүргэв

“BTS”-ийн Жин цэргээс мэнд хүргэв

“BTS” хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин энэ сараас цэргийн албаа хааж эхэлсэн. Тэрбээр найман сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “Weverse” фэн платформоор дамжуулан шүтэн бишрэгчиддээ тусгай мессэж илгээжээ.

“Та бүхний халуун алга ташилтын дараа одоо миний мэхийн ёслох цаг болсон. Би цэргийн албанд явахдаа үүнийг хэлэхийг хүсч байлаа” гэж Жин хэлсэн. Түүний үнэнч шүтэн бишрэгчид энэ зурваст нь 10 мянга гаруй хариулт бичжээ.

“Weverse” фэн платформ нь “K-Pop” агентлагуудын хувьд томоохон зэвсэг юм. Тус платформоор дамжуулан ододтой харилцаж, өвөрмөц контент үзэж, бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. “Бидэнтэй төстэй үйлчилгээнүүд дэлхий даяар олон бий. Гэхдээ манай хэрэглэгчид илүү хүсэл тэмүүлэлтэй гэдгээрээ онцлог, супер шүтэн бишрэгчид байдаг” гэж платформын ерөнхийлөгч Жун Чой хэллээ. “Weverse” платформ 2019 онд гарахаас өмнө шүтэн бишрэгчид өөр өөр платформ дээр тархсан байсан. Тиймээс шүтэн бишрэгчдийн хүссэн үйлчилгээ бүрийг нэгтгэсэн нэг цогц платформ бий болгохоор зорьсон нь эн юм.

Энэхүү програмд одоогоор “BTS”, “Blackpink” зэрэг 80 гаруй уран бүтээлч бүртгэлтэй. Ирэх жилээс АНУ, Японы уран бүтээлчид ч бас нэгдэх төлөвтэй байна. Мөн сар бүр идэвхтэй хэрэглэдэг 8-9 сая орчим хэрэглэгч бий. Өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчийн тоо нь зургаан сая орчим. Компанийн хүний нөөцийн хувьд 300 гаруй ажилтантайгаас 170 нь инженер, програмистууд юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж