2022 оны хамгийн гайхалтай гэрэл зургууд

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

2022 оны хамгийн гайхалтай гэрэл зургууд

“BBC” агентлаг 2022 оны хамгийн гайхалтай 14 гэрэл зургийг нийтэлжээ. Зургуудыг доор толилуулъя.


Аяллын сандал дээр шүхэр барин суугаа эрийн хоёр талд хэдхэн метрийн зайд дугуй шатаж байна. Хууль бус цагаачлалын эсрэг тэмцэгч бүлгүүд Чилийн Икике хотод нэвтрэхэд саад болох зорилготой тэр ийн тайван амгалан сууж буй. Амар амгаланг тойрсон эмх замбараагүй байдал бүхий энэ зураг 20 дугаар зууны сюрреалист зургуудыг санагдуулдаг.

Иран бүсгүй Махса Амини есдүгээр сарын 16-нд сэжигтэйгээр амиа алдсаны дараа тус улсад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Жагсаалын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд дуу хоолойгоо өргөж, үсээ тайрсан юм. Туркт амьдардаг иран эмэгтэй Насибе Самсаи эв нэгдэл, эсэргүүцлийн илэрхийлэл болгож Истанбул дахь Ираны консулын гадаа үсээ тайрч байна.

НАСА агентлаг долдугаар сард Карина мананцарын од бүрэлдэж буй гайхамшигтай гэрэл зургийг нийтэлсэн. Жеймс Уэбб дурангаар авсан уг зураг нь бидний урьд хожид харж байгаагүй од бүрэлдэх явцыг харуулжээ.

Калифорни муж улсын Марипозад долдугаар сарын сүүлээс эхлэн гал түймэр гарч, бараг гурван долоо хоног үргэлжилсэн. Энэ түймрээр 200 орчим барилга байшин сүйдсэн. Дүрэлзсэн галын дундах хоолны сандал ширээний зураг.

Орос, Украины дайн эхлээд 14 хоносны дараах зураг. Мод, зааны яс, хуванцар зэргээр хийсэн ердийн шатар бус үхлийн аюултай молотовын коктейлийг хөлөг дээр өрөн, шатардаж буй украин цэргүүд. Дэлхийн нэгдүгээр дайны үеийн “Шатардаж буй цэрэг” нэртэй зураг ч бас байдаг.

Нүүрнийхээ өмнө хоосон цаас барьсан эсэргүүцэгчид. Хятадын ард түмэн Covid-19-ийн хатуу хязгаарлалтыг эсэргүүцэн арваннэгдүгээр сард жагссан. Тус улсын дүрслэх урлагийн соёлд хоосон чанарын тухай урт удаан түүх бий. Илэрхийлж гаргахыг хориглосон олон зүйлийг тус цаас төлөөлж байна.

Катмандугийн зүүн өмнөд хэсэгт орших Буддын шашны хийдийн гадаах замыг шүүрдэж гурван ламхай. Францын реалист үзэлтэн Жан-Франсуа Миллегийн зурсан тариан талбайгаас сүрэл түүж буй гурван эмэгтэйн зураг үүнтэй төстэй.

Төв Америкаас орогнол хүссэн цагаачид шөнө дөлөөр, бамбарын гэрэлд аюултай аялалд гарч байна. Мексикийн Сьюдад Мигель Алеман дахь Рио Гранде голыг гаталж буй цагаачдын зургийг зургадугаар сард хальснаа буулгажээ.

Их Британийн засгийн газраас чулуужсан түлшний шинэ лиценз олгох болон үйлдвэрлэлийг зогсоохыг шаардаж буй байгаль орчны төлөө тэмцэгчид. Тэд Жон Констеблийн алдарт "The Hay Wain" уран зургийг өөр зургаар далдалжээ. Уг зураг нь зүүн Английн Стур голын дээгүүр морь чирж буй зураг байдаг. Харин эсэргүүцэгчид байгаль орчинд хамаа замбараагүй халдсаны улмаас сүйрсэн газар нутгийг дүрсэлсэн зургийг дээрээс нь наажээ.

Тэрбумтан Элон Маск аравдугаар сард “Твиттер”-ийг худалдаж авсныхаа дараа төв оффис руу угаалтуур барьсаар орж ирж буй зураг.

АНУ-ын Дээд шүүх энэ зун үр хөндөлтийг хуулиар хориглосон. Тусгаар тогтнолын өдрөөр Дээд шүүхийн гадаа өөрийгөө хуурамч цусанд будсан эмэгтэй эсэргүүцлээ илэрхийлж байна.

Хатан хаан II Элизабет нас барсны дараах уй гашууг харуулсан зураг. Элэнц эмээг нь Төрийн оршуулгын машинаар Виндзор руу авч явахыг харж зогсоо хунтайж Жорж.

Гал түймэртэй тэмцэж буй Испанийн гал сөнөөгч. Энэ зураг дундад зууны үеийн гар бичмэлийн хуудаснаас амилсан гэлтэй харагдана. Испанид сүүлийн 30 жилд анх удаа аймшигтай гал түймэр дэгдсэн нь энэ юм.

Аргентины довтлогч Лионель Месси ДАШТ-ий дараа ялалтаа тэмдэглэж байна. 17 дугаар зууны үеийн Голландын зураач Жерард ван Хонторстын "Инээж буй хийлч" зурагтай уг зургийг адилтгажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж