Даймонд Стоун Завхан "Brothers"-ийн улирлыг аврах уу?

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

The League

Даймонд Стоун Завхан "Brothers"-ийн улирлыг аврах уу?

Даймонд Стоун Завхан "Brothers"-ийн улирлыг аврах уу?

Үндэсний дээд лигийн өрсөлдөөн улам сонирхолтой болж байна. Багийн лидер Э.Дөлгөөнийг гэмтэлд алдаж, нэг ч хожилгүй, дөрвөн хожигдолтой лигийн хомоол хамж буй Завхан “Brothers” баг бүрэлдэхүүндээ легионер тамирчин нэгтгэлээ. Тодруулбал, 2016 оны NBA-ийн драфтын 40 дэх сонголтоор Лос Анжелес Клипперс багт сонгогдож байсан Даймонд Стоуныг нэгтгэжээ. Өдгөө 25 настай, 2.08 метр өндөртэй, төвийн байрлалд тоглодог тэрбээр NBA-д долоон тоглолтод оролцсон аж. Харин тэрбээр сүүлд Тайванийн Тайчун Санс багт харьяалагдаж байв. Стоүн Тайванийн Т1 лигт 22.5 оноо, 9.6 самбараас бөмбөг авалт, 2.0 оновчтой дамжуулалт дунджилжээ. Тус багт Монгол Улсаа төлөөлөн Д.Баясгалан тоглодог билээ.

С.Ган-Эрдэнэ, Д.Мөнхтүвшин нарыг нэгтгэсэн Завхан "Brothers"-ийг 0-4 гэсэн амжилттай улирлыг эхлүүлнэ гэж хэн ч санаагүй биз ээ.

Ямартай ч “Brothers”-ийн дасгалжуулагч А.Алтан-Очир будагтай талбайдаа санаа зовох нь багасах бололтой. Одоо гагцхүү Э.Дөлгөөн гэмтлээсээ хурдан эргэн ирж, багаа манлайлах хэрэгтэй байна. Хэдий энэ улирал Ц.Отгонжаргал 24.3 оноо, 14.0 самбараас бөмбөг авалт гэсэн дийлдэшгүй үзүүлэлттэй байгаа ч баг нь учраа олохгүй хэвээр. Сүүлд л гэхэд Баянгол Харцага багт 85-83 гэсэн харьцаатай хожигдсон юм.

Өнөөдөр/2022.12.23/ Завхан "Brothers" Налайх Бизонтой тоглоно. Уг тоглолтод шинэ цэрэг Даймонд Стоун оролцох эсэх нь эргэлзээтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж