Б.Пүрэвдорж нүүрсний хулгайчдыг "өмөөрөв"

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж нүүрсний хулгайчдыг "өмөөрөв"

Б.Пүрэвдорж нүүрсний хулгайчдыг "өмөөрөв"

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг АТГ-аас зарласан. Энэ жагсаалтад багтсан УИХ-ын таван гишүүн хэвлэлд хандан нэр хүндэд халдсан гэдгийг хэлж буй. Тэгвэл тэднийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "өмөөрөв".

Тэрбээр чуулганы хуралдааны эхэнд "Энэ долоо хоногт нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол хийлээ. Би хоёр жилийн турш гэрээ, тээврийн хулгайг ярьсан. Б.Ганхуяг захирал цагдаад хоёр ч удаа өгсөн. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дахин дахин яриад байхад хуулийнхан авч хэлэлцээгүй. Нүүрсний асуудлыг яриад байхад эрх баригчид бүгд мэдэж байсан. Өнөөдөр нэгнээ намнах хэрэгсэл болгож байна. Энэ дотроо АН-ын хоёр гишүүнийг оруулсан. А.Адъяасүрэн гишүүн нэг кг нүүрс жолооч нартай гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн гэж байгаа. Эрх баригчдын нэг жишээ бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Та яах гэж боомтын сайд болно гэж гүйсэн юм бэ. Таныг одоо хил рүү явуулах боломжгүйгээр мулталж хаялаа. Ц.Сэргэлэн генерал сайн төрийн хүн. Нүүрсний ойртуулах нэг юм нь бор нүүр л байгаа. Өөр юу ч байхгүй. Ингэж нэгнээ намнаж, нр хүндэд халдаж, дараа дараагийн тойргоо сулладгаа болих хэрэгтэй. Парламент муухай гэж харагдуулдаг. Та нарт анхааруулъя" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нарын зүгээс "Би долдугаар ангиасаа хойш нэг ч удаа нүүрсэнд хүрч үзээгүй, Тавантолгойг хаана байдгийг ч мэдэхгүй, Өмнөговь аймагт очиж ч үзээгүй" гэдэг тайлбарыг өгсөн билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж