Мариупольд Оросын шинэ хот барьж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Мариупольд Оросын шинэ хот барьж байна

Мариупольд Оросын шинэ хот барьж байна

Мариуполь хотын сүйрэл бол Орос, Украины дайны хамгийн аймшигтай түүхүүдийн нэг юм. ОХУ өөрсдийн гараар сүйрүүлсэн хотоо сэргээн босгох гэж хичээн, дайны гэмт хэргийн нотлох баримтуудыг устгаж байна. Бөмбөгдөлтөд өртсөн барилгуудыг өдөр бүр нурааж, нурангид дарагдсан цогцсуудыг зөөж байна.

Оросууд дайны гэмт хэргийн нотлох баримтуудыг устгаад зогсохгүй Мариуполийг Оросын хот болгон өөрчилж байгааг “Associated Press” агентлаг мэдээллээ. Тухайлбал, Мариуполь дахь Энх тайвны өргөн чөлөөг Лениний өргөн чөлөө гэж нэрлэх болжээ. Ихэнх гудамжны нэрс Зөвлөлтийн нэрээр солигдож байгаа аж. Хот руу ороход байдаг Мариуполь гэсэн бичигтэй том самбарыг хүртэл ОХУ-ын далбааны өнгөөр будсан гэв. Үйл ажиллагаа явуулж буй цөөн хэдэн сургууль нь Оросын сургалтын хөтөлбөрөөр хичээл орж байна. Энэ мэтчилэн хуучин Мариуполь хотын балгас дээр Оросын шинэ хот сүндэрлэн босч байна. Тэд 50 мянга гаруй байшинг нураахаар төлөвлөжээ.

Хотын оршин суугчид “Оросууд юу ч хийсэн тэд үхлийн хот барьж байна” гэж үзэж байна. Тэд амь үрэгдэгсдийн цогцсыг тасралтгүй ухаж гаргаж ирсээр, шинэ булшнууд бий болсоор байна. Одоогоор 10 мянга гаруй шинэ булш гарч иржээ. Амь үрэгдэгсдийн тоог 25 мянга гэж таамаглаж байсан бол үүнээс ч их байж болзошгүй болов. Өдөр бүр 30 орчим хүн ойр дотны нэгнээ хайж олохоор цогцос хадгалах байранд ирж байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж