Манчини: Бид дараагийн дэлхийн аваргад түрүүлмээр байна

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Манчини: Бид дараагийн дэлхийн аваргад түрүүлмээр байна

Манчини: Бид дараагийн дэлхийн аваргад түрүүлмээр байна

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож чадаагүй хамгийн том, чансаа өндөртэй баг болох Италийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Роберто Манчинигийн ярилцлагыг хүргэж байна.Түүнээс яагаад дэлхийн аваргад шалгарч чадаагүй, энэ нь түүний санааг зовоодог уу? Уг бүтэлгүйтлийнхээ дараа яагаад ажилдаа үлдсэн зэргийг тодруулжээ.

Европын аварга Италийн шигшээ баг Швейцарьд хожигдон ДАШТ-д оролцох эрх авч чадаагүй билээ.

-Танд Италийн шигшээ багийг ДАШТ-д шалгарч чадахгүй байх гэх мэдрэмж төрж байсан уу?

-Сайн ярьвал Флоренцад Болгарын шигшээ багтай тэнцсэн тоглолтын дараа бас Базель хотноо Швейцартай тэнцсэн тоглолтын дараа тийм мэдрэмж төрж байсан. Бид тухайн тоглолтод 3:0 гэсэн харьцаатай хожих ёстой байсан. Гэсэн хэдий ч Ромд нутаг дээрээ хийх тоглолтод хожоод бүхнийг буцаагаад гольдролд нь оруулах хэрэгтэй гэдгээ мэдэж байсан.

-Та Европын аваргад түрүүлэхээс өмнө 2026 он хүртэл гэрээгээ сунгасан. Олны дунд дэлхийн аваргад оролцож чадаагүй юм байж яагаад шигшээ багийг дасгалжуулсан хэвээрээ байгаад байгаа юм бэ? гэсэн асуулт ихээр яригдаж байсан. Энэ талаараа?

-Би өшөөгөө авахыг хүссэн болохоор үлдсэн. Гэхдээ одоо бид хуучнаа бодоод сууж болохгүй. 2026 оны ДАШТ дөхөөд ирлээ. Одоо бид Үндэстнүүдийн лигийн финалын тоглолтдоо анхаарах хэрэгтэй. Мөн Европын аваргадаа анхаарч, цомоо хамгаалах ёстой. Би зөвхөн ДАШТ-д л оролцохын төлөө анхаармаар байна. Гэхдээ хөлбөмбөгт бүх зүйл тодорхой биш байдаг. Юмс өөрчлөгдөж болдог. Бид дараагийн ДАШТ-д оролцмоор байна. Цаашлаад түрүүлэхийг хүсэж байна.

-ДАШТ-д оролцож чадаагүйдээ илүү харамсч байна уу эсвэл Европын аварга болсондоо илүү их сэтгэл хангалуун байна уу?

-Урам хугаралт давамгайлж байна. Сэтгэл зүрхэнд хүчтэй үлдсэн бөгөөд дотроос минь арилж өгөхгүй байна. Энэ мэдрэмж дараагийн дөрвөн жилийн хугацаанд арилахгүй л байх болов уу. Би тоглогч байхдаа Cампдориа багт тоглож байгаад Аваргуудын лигийн финалд хожигдоход яг ийм мэдрэмж төрж байсан. Надад дахиж шигшээ тоглолтод тоглохгүй мэдрэмж төрж байсан. Би өөрсдийн ДАШТ-ий эрхийн төлөөх бүх тоглолтуудаа дахин үзсэн. Би өөрсдийгөө Катар руу явах эрхтэй байсан гэж хэлэхгүй ээ. Бид зарим нэг алдаа гаргасан. Гэхдээ хасагдсанаа зөвтгөхгүй. Би Швейцарийн шигшээ бидэнд аюул тарина гэж мэдэж байсан. Тэр нь ч зөв байж таарсан.

Дан ганц Европын аварга шалгаруулах тэмцээн бус бусад тивүүдийн аваргууд ДАШТ-д шууд орох эрхтэй байх хэрэгтэй. Би үүнийг хөлбөмбөгийн сайн сайхны төлөө хэлж байна. Өмнөх аваргууд дараагийн тэмцээн уралдаанд шууд ордог байх хэрэгтэй. Өмнө нь тэгдэг байсан. Хөлбөмбөг зөвхөн өөрийнхөө төлөө сайн шийдвэр гаргадаггүй.

О.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж