Сурвалжлага: Гэр хорооллын зам дээр машинтайгаа "катокдож" байна

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Гэр хорооллын зам дээр машинтайгаа "катокдож" байна

Сурвалжлага: Гэр хорооллын зам дээр машинтайгаа "катокдож" байна

Улаанбаатарын зам дээр бараг каток нээхээр болчиж гэж ярьдаг байсан бол одоо хүмүүс эхнээсээ гулгаж байгаа харагдана. Хэдхэн өдрийн өмнө орсон цас зам дээр тагтаршсаар халтиргаа гулгаа үүсэх цаашлаад осол аваар гарах шалтгаан болов.

Ажлын цаг дууссаны дараа замын цагдаагийн хэлтэс дээр гулгаанаас, хурдаа тохируулж чадаагүйгээсээ болж мөргөлдсөн, шүргэлдсэн гэх асуудлаар гомдол гаргасан хүмүүс ганц нэгээр тогтохгүй. Өчигдөр л гэхэд Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр нэгэн залуу гомдол гаргаж байгаатай таарав. Түүний хэлснээр гэр хорооллын зам, уулзварууд мөстөж, хэдий өвлийн дугуйтай байгаа ч машинтайгаа гулгаж байгаа гэлээ. Жолооч н.Баттөгс ярихдаа “Угаасаа хотын төвөөр түгжрээд бараг явж өгөхгүй, мөлхсөөр байгаад таарч байна. Харин гэр хороолол, уулын өгсч, урууддаг замууд руу анхаарах хэрэгтэй. Тэнд бүр машин явахын эцэсгүй” гэв.

“Яг цас орсоны маргааш зам дээр дугуй хий эргэж, машинтайгаа катокдож байна”

Ерөнхийдөө жолооч нарын хэлснээр хотын төв гэхээсээ илүүтэйгээр захын гэр хорооллын зам, уулзвар, тойргууд дээр халтиргаа, гулгаа ихээр үүсч тэнд л жолооч нарын жинхэнэ анхаарал, эрдмийг шалгаж байгаа аж. Тэдгээр цэгүүд дээр давс, бодисоо ахиухан цацах хэрэгтэйг хүсч байв. Үүнээс гадна нарны туяа бараг тусдаггүй орон сууцны хороолол дундын замуудыг дор бүрнээ цэвэрлэхгүй болвол зузаан мөс тогтдог болохыг нь сануулсан юм.

Угтаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээллийн дагуу бэлтгэл ажлаа ханган  17 байгууллагын 984 зам талбайн үйлчлэгч, 114 машин техникийг бэлэн байдалд байлгажээ. Мөн зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй гэх. Харамсалтай нь, зам, уулзвар бүрт хүрч ажлаагүй гэлтэй.

Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжавын мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 5008 дуудлага ирж, эд материалын хохиролтой 4936 осол бүртгэгдэж, 72 хүн бэртсэн. Ослын улмаас нэг иргэн нас баржээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс арваннэгдүгээр сар гарснаас хойш зам тээврийн осол болон халтиргаа гулгаанаас шалтгаалж тус эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Тиймээс иргэдэд зөвлөмж мэдээллийг хүргэх, өөрсдөө сонор сэрэмжтэй зорчих төдийгүй автомашинтай хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж