Шанхайд 5.4 сая орчим эерэг тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.23-нд нийтлэгдсэн

Шанхайд 5.4 сая орчим эерэг тохиолдол бүртгэгдлээ

Шанхайд 5.4 сая орчим эерэг тохиолдол бүртгэгдлээ

Шанхай хотын 25 сая хүн амын тал хувь нь оны эцэс гэхэд Covid-19-ийн халдвар авах төлөвтэй байгааг мэргэжлийн хүн мэдэгдлээ. Тиймээс Covid-19-тэй тулалдахад бэлтгэхийг эмнэлгийн ажилтнуудад хэлэв. Шанхайн Дэжи эмнэлэг Лхагва гаригийн орой албан ёсны "WeChat" хуудсаараа энэ талаар мэдээлсэн. Тодруулбал, тус хотод 5.43 сая орчим эерэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд оны эцэс гэхэд 12.5 сая хүн халдвар авна гэж тооцоолжээ.

“Энэ жилийн Зул сарын баяр, Шинэ жил, Цагаан сар тун эрсдэлтэй. Энэ эмгэнэлт тулаанд Шанхай бүхэлдээ сөхөрч, эмнэлгийн бүх ажилчин халдвар авах болно! Бидэнд ямар ч сонголт байхгүй, бид зугтаж чадахгүй" гэж Дэжи эмнэлэгээс мэдэгдэв.

Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалуудын дараа Хятад улс энэ сард цар тахалтай тэмцэх бодлогодоо огцом өөрчлөлт хийсэн. Үүнээс хойш нас баралт бүртгэгдээгүй гэж мэдээлсэн ч оршуулгын газрын ажилчид өөр зүйл хэлж байна. Оршуулгын газруудад сүүлийн долоо хоногт эрэлт нэмэгдэж, төлбөрийг нь ч нэмэгдүүлжээ. Хязгаарлалт суларсаны дараа Хятад даяар шинжилгээ бага хийгдэж байгаа тул найдвартай албан ёсны тоо баримт алга байна.

ДЭМБ халдварын тархалтад санаа зовж буй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятад улсад өндөр настнуудын дунд вакцинжуулалт харьцангуй бага байгаа тул ирэх онд нэг сая гаруй хүн Covid-19-ийн халдвараар нас барж магадгүй.

Бээжингийн нэгэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэлтсийн орлогч дарга Хан Сюэ "CCTV"-д хэлэхдээ, тэд өдөрт 400 өвчтөн хүлээн авч байгаа гэв. Энэ нь ердийнхөөс дөрөв дахин их үзүүлэлт аж.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж